Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
УУЛ УУРХАЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛНЭ Mонгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах үүрэгтэй "Эрдэнэс Монгол" нэгдэл нь 31 хуулийн этгээд, 18 мянга гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Уул уурхайн салбарын цалин улсын дунджаас 2 дахин өндөр Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин улсын дунджаас 2 дахин өндөр байна.   Тухайлбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эдийн  засгийн  үйл  ажиллагааны  салбарын ангиллаар харвал 2024 оны 4 дүгээр улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин  хамгийн  их  буюу  5.4  сая  төгрөг  болж, улсын дунджаас 2.0 дахин өндөр байна. 
Г.Гүнбилэг: Дотоодод төдийгүй хилийн чанадад байгаа мэргэжилтнүүдийн оролцоог дэмжиж, арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж байгаа “Монголын геологи, хайгуул-2025” чуулга уулзалт (Mongolian mineral exploration-2025) энэ сарын 27,28-нд болох гэж байна. Тус чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдаж буй Хөрөнгө оруулалтын бизнес уулзалтын талаарх мэдээллийг хамтран зохион байгуулагч “Тригтек” ХХК-ийн ахлах геологич, хөрөнгө оруулалтын шинжээч Г.Гүнбилэгээс тодрууллаа.
“Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийг 6 дугаар сард нээнэ БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн санхүүжилтээр, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам (MOTIE) болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран 2023 оноос хэрэгжүүлж байгаа ховор металлд нэмүү өртөг шингээх, эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” байгуулах хамтын ажиллагааны 2 дугаар хурал 2025 оны 3 дугаар сарын 12-16-нд Сөүл хотноо зохион байгууллагдлаа.
АНУ, Вьетнамын компаниуд эрчим хүч, ашигт малтмалын чиглэлээр гэрээ байгууллаа Вьетнамын Худалдааны сайд АНУ-д айлчлах үеэр Вьетнам, Америкийн компаниуд эрчим хүч, ашигт малтмалын чиглэлээр хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж Вьетнамын төрийн хэвлэл мэдээллийнхэн баасан гарагт мэдэгдлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Улсын хэмжээнд бүх төрлийн тээвэр 1.6%-аар өсжээ Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2025 оны 1 дүгээр сард 10.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6%-аар өссөн байна. Нийт ачаа тээврийн 63.27%-ийг автотээврээр, 36.72%-ийг төмөр замаар, 0.01%-ийг агаарын тээврээр тээвэрлэжээ.
"Тавантолгой төмөр зам" тээврийн үйл ажиллагаанаас улсын төсөвт 10.8 тэрбум төгрөгийн татвар төлжээ "Тавантолгой төмөр зам" ХХК 2024 онд 4 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 2023 оныхоос 2 дахин их тээвэрлэлт юм. Мөн тээврийн үйл ажиллагаанаас 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 10.8 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг судалж байна Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2022 онд батлагдаж 2024 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хуулийг таниулах, цаашлаад амьдралд илүү нийцсэн болгох шаардлагатай байна. Мөн хувийн хэвшлийн төрд итгэх, төртэй хамтрах итгэлийг нэмэгдүүлэх шаардлага ч бий. "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум" өнөөдөр /2025.03.13/ болж, түншлэхэд тулгамддаг асуудал,  хэрхэн сайжруулах талаар талууд санал солилцлоо.
Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүлжээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин их алт экспортоллоо Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр 2025 оны эхний 2 сарын дүнгээр экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алтны тухайд өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин ихийг экспортолжээ.  
Төмөр замын ачаа тээврийг 2050 онд 90,7 сая тоннд хүргэнэ “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2024 онд 33,4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 12,6 сая тонн нь орон нутгийн, 20.8 сая тонн нь гадаад худалдааны ачаа байжээ. Харин нийт гадаад худалдааны ачааг 2023 онтой харьцуулахад экспорт 4,3% , импортын ачаа 4,5%, транзит ачаа буюу дамжин өнгөрөх ачаа 4%-иар тус тус өсчээ.
Дональд Трамп зэс олборлогч дотоодын компаниудаа  дэмжинэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш компаниудаа татварын хүрээнд дэмжих бодлого баримталж байгаа билээ. Энэ нь уул уурхайн томоохон компаниудад ч эергээр нөлөөлөх хандлагатай байна. Тодруулбал, дэлхийн алт, зэс олборлолтын томоохон компаниудын нэгт тооцогддог “Freeport-McMoRan” компанийн хувьцааны үнэ  өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиар дээшилж, 38.89 ам.долларт хүрчээ.
АНУ болон Конго улс ашигт малтмалын хэлэлцээ хийж эхэллээ АНУ нь Конго улстай тус улсын чухал ашигт малтмалыг хамтран ашиглах талаар ярилцаж байна. Үүний хариуд АНУ Конгод цэргийн дэмжлэг үзүүлнэ гэж Financial Times сонин баасан гарагт мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Феликс Цисекеди Нью-Йорк Таймс сонинд Трампын Засгийн Газар Конго улсын эрдэс баялгийг сонирхож байгаа талаар дурдасны дараа Конго улсын засгийн газар АНУ-тай хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлсэн билээ.
Алтны үнийн өсөлт түр зогсов Сүүлийн гурван жил тогтмол өсч байгаа алтны үнэ өчигдөр бага зэрэг унажээ. “Economictimes”-д бичсэнээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ дунджаар унци нь 0.5 хувиар буурчээ. Алтны ханш хоёрдугаар сарын 24-нд 2956.15 ам.доллар болж дээд амжилт тогтоож байсан юм. АНУ-ын алтны фьючерс мөн 0.5 хувиар буурч, 2912.10 ам.доллар болсон гэж Ройтерс мэдээлэв.   
“Рио Тинто”-гийн удирдлагын төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид дэмжихгүй байна Уул уурхайн аварга компани “Рио Тинто”-гийн удирдлага ойрын хугацаанд  хөрөнгийн зах зээлд олон тэрбум долларын хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ. Үүнд тус компанийн хөрөнгө оруулагчид тааламжгүй хандаж байгаа бөгөөд төлөвлөгөөгөө цуцлах шаардлагатайг сануулж байна. “Financial review”-д бичсэнээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ төлөвлөгөөг компанийн хөрвөх чадвар, бизнесийн тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн хэмээн тайлбарлажээ.  
Хятадын “Zijin Mining Group”-ийн нөлөө нэмэгдэж байна Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон 10 компанийн нэг Хятадын “Zijin Mining Group” удирдлагын оновчтой бодлого, төлөвлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжиж Швейцарийн “Glencore”-той эн тэнцүү болж ирлээ. Тус компанийн 2024 оны цэвэр ашиг өмнөхөөс 52 хувиар өсөж, 32 тэрбум юань буюу 4.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар “scmp.com”-д онцолжээ.
Өмнөд Солонгос шинээр хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактортой болно Өмнөд Солонгос 2038 он гэхэд хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактор барихаар тусгасан эрчим хүчний шинэ төлөвлөгөөгөө баасан гарагт эцэслэн баталсан гэж тус улсын Аж үйлдвэрийн яам мэдэгдэв. Төлөвлөгөөний дагуу 2030 он хүртэл жил бүр дунджаар 7 гигаватт (ГВт) сэргээгдэх цахилгаан эрчим хүч нэмж үйлдвэрлэнэ гэж яамнаас мэдээллээ.
PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна. Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.
“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.
1 2 3 4 5