Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"Уул уурхай болон хөдөө аж ахуйн сэргэлт Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжинэ"

П.Жаргалсүрэн

Дэлхийн Банкны шинэ тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь уул уурхайн олборлолт, тэр дундаа зэсийн үйлдвэрлэлийн өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын алгуур сэргэж буйтай холбоотой.

2024 онд эдийн засгийн өсөлт 5 хувь болж өмнөх оныхоос буурсан бөгөөд үүнд зудын нөлөөгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл огцом буурсан нь голлон нөлөөлжээ. Харин уул уурхай, тээвэр, үйлчилгээний салбарын идэвхжил эдийн засгийг дэмжсэн байна.

Эрэлт талаас төрийн болон хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжсэн боловч импортын хэт өсөлтөөс шалтгаалж цэвэр экспорт сөргөөр нөлөөлсөн. Инфляц 2025 оны 3-р сард 9.1 хувь хүрч нэмэгджээ.

Дунд хугацаанд буюу 2026-27 онд эдийн засаг жилд дунджаар 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. Гэвч олон улсын худалдааны тодорхойгүй байдал, түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэлүүд эдийн засагт дарамт учруулж болзошгүйг тайланд анхааруулсан.

Дэлхийн Банкны төлөөлөгч Таехюн Ли макро эдийн засгийн эерэг төлөвийг хадгалахын тулд төсвийн болон бүтцийн бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Дэлхийн Банкны Монголын Эдийн засгийн тойм тайлан