Геологи

  • Дэлхийн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын 2020 оны судалгааны тайлангаа “S&P Global Market Intelligence” танилцууллаа. Судалгаанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 2500 компанийг хамруулсан байна. Тус тайлангийн дагуу, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосны улмаас энэ онд геологи, хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурах тухай өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст геологи хайгуулын салбар сэргэх хандлагатай байсан ч 2020 онд дэлхий дахинд шинэ коронавирус дэгдсэнээр энэ жилийн хоёрдугаар хагаст геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурав. Урьдчилсан судалгаагаар, дэлхийн хэмжээнд өнгөт металын хайгуулын нийт хөрөнгө оруулалт 2019 онд 9.8 тэрбум доллар байсан бол энэ жил 8.7 тэрбум доллар болж буурахаар байна.
  • Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал ирэх жил тохиох ШУТИС-ийн 60, геологийн салбар үүсч хөгжсөний 80, энэ онд зохион байгуулагдсан усны аж ахуйн 80 болон өрөмдлөгийн “Эрдэнэдрийлинг” компанийн 15 жилийн ойн хүрээнд боллоо.
  • Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.
  • Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын нийт 22 талбайгаас 10 талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлаад байна гэж мэдээллээ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-аас 9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт зохион байгуулна.
  • 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар Бүгд найрамдах Чех улсын геологийн албаны хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээнд Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Чех улсын Геологийн албаны гүйцэтгэх захирал Петр Микса нар гарын үсэг зурсан билээ.
  • “Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг геологи, уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт гуравдугаар сарын 24-25-нд Корпорейт Конвеншн төвд болох аж.
  • Монгол улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 76 жил, дотооддоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн хүрээнд тус салбарт хэд хэдэн томоохон үйл явдал боллоо.
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн олгож эхэлснээс хойш нийт 1,703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газар бүртгүүлжээ.
  • Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулахаар болжээ.
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.
  • Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
  • Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогттой хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, 106 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талаар ярилцлаа.
  • “Монголын геологи, хайгуул” мэргэжлийн чуулга уулзалт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр Геологи, ашигт малтмал, судалгаа гэсэн үндсэн 4 хэсэгт геологи хайгуулын салбарын бүтэц, зохион байгуулалт, бодлого, эрх зүй, зорилт, байгаль орчны сэдвээр 20 орчим илтгэл тавигдах юм.
  • Уул уурхайн салбарын хөгжлийн чигийг цогцоор нь шийдэх суурь болох бодлогын баримт бичгийг эцэслэн батлуулахаар Уул уурхайн яамнаас төслөө УИХ-д өргөн бариад байгаа билээ.
  • Монгол оронд үндэсний геологийн салбар үүсэж хөгжөөд даруй далан жил болж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад манай үе үеийн геологчид ЗХУ (хуучин нэрээр) болон бусад олон орны геологчдын хамтаар Монгол улсын эрдэнэсийн санг дундаршгүйгээр дүүргэж чаджээ.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 11 минутын өмнө
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 5 цаг 11 минутын өмнө
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • 6 цаг 33 минутын өмнө
    Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
  • Өчигдөр 17 цаг 33 минутад
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • Өчигдөр 13 цаг 42 минутад
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.