Бидний тухай

2012-02-10 12:08
 
The Mongolian Mining Journal нь  уул уур­хай, эдийн засгийн төрөлж­сөн, англи ба монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүл.
 
2008 оны арваннэгдүгээр сараас хэвлэгдсэн. Хөгж­лийг бүгд хүсдэг. Харин хэрхэн хөгжих тухайд олон байр суурь сонсогддог. Тэрхүү төрөл  бүрийн үзэл бодлыг  ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно. Хөгжлийн тухай хамгийн ихээр маргаж байсан цаг үед  ММJ мэндэлжээ.



 
 
2008 оны Үндэсний шилдэг сэтгүүл 
 
Хөгжил дэвшлийнхээ шинэ зурваст тулж ирсэн Монгол Улсад уул уурхайн салбарыг түргэн хурдацтай хөгжүүлэх хойшлуулшгүй зорилт тулгарч буйг хамгаас түрүүнд соргогоор мэдэрч, салбарын хэмжээний мэргэжлийн сэтгүүлийг буй болгон нийтлэлийнхээ бодлогыг тууштай чиглүүлж Монголд орчин үеийн шинэ сэтгүүлийн үлгэр загварыг буй болгож чадсан тул уншигчид, сэтгүүл зүйн мэргэжилтэн, судлаачдын санал, дүгнэлтэд тулгуурлаж The Mongolian Mining Journal сэтгүүлийг “2008 оны шилдэг сэтгүүл“-ээр шалгаруулж өргөмжлөв.
  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Улаанбаатар хот. 2008.12.22


 
2012 оны МСЭ-ийн  шилдэг сэтгүүл


Чанартай сэтгүүл зүй,
Чадварлаг сэтгүүлч

“Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан  нь  сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн алдаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.  Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон 2012 оны Сэтгүүлийн салбарын шилдгээр шалгарч, “Болор үзэг”-ийн эзэн боллоо.


 
2013 оны Монголын сэтгүүл зүйн салбарын  шилдэг сэтгүүл 
 
Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдэг”-үүдийг тодруулах ёслолын арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” долоо, “Оны шилдэг сэтгүүлч” есөн номинацид тус тус шалгаруулалт явуулжээ. Уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal “Монгол улсын 2013 оны шилдэг сэтгүүл”-ээр тодров.



 

 

Батламж

The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд
 
The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон эдийн засаг, уул уурхайн шинэлэг хандлагыг уншигчдад төлөвшүүлэх, сэтгүүлзүйн салбарынхандаа энэ чиглэлийн шинэлэг мэдлэгийг түүчээлж хүргэхийг эрмэлзэн ажиллаж, Германы  Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн санхүүжилтээр 2015-2016 онд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” хэмээх томоохон төслийг 16 аймгийн хэвлэл мэдээллийн 40 гаруй байгууллагын 70 орчим сэтгүүлчдийг хамруулан амжилттай хэрэгжүүлсэн тул “МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-аар шагнасныг үүгээр батламжлав.
 
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид
2016 оны арванхоёрдугаар сарын 09

 



 

2010  оны аравдугаар сарын 11-ний үдэд Монголын сэтгүүлчдийн баг Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа зочлон, шилэн хаалтны цаанаас арилжаа хэрхэн явагдахыг сонирхож зогслоо.



 
2010.05.25
Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ-ын нээлтийн   хэвлэлийн хурал.  



“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага нь уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнан бичиж буй сэтгүүлчдийг   мэргэшүүлэх,   уул уурхайн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах боломж олгох, олон улсын санхүүгийн байгууллагууд,   мэдээллийн нэр хүндтэй редакциудад танилцах аялал зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг. 




Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх, өндөр эрсдэл үүрэн хөдөлмөрлөж буй салбарын хамт олны нөр их ажлын үр дүнг олон нийтэд зөв таниулах зорилготой, хараат бус шалгаруулалт   Mining Journal Awards ёслол хүндэтгэлийн  арга хэмжээ анх 2010 онд зохион байгуулагджээ.

 


 

The Mongolian Mining Journal дэргэдээ телевизийн хөтөлбөр бэлтгэх баг шинээр байгуулж  эхэлсэн юм.  2011 оны дөрөвдүгээр сард “Хөгжил” студийн уран бүтээлчид анхны зураг авалтдаа гарсан билээ.  Анхны нэвтрүүлэг маань “Одоо л сайхан амьдарна даа” нэртэй байлаа.


Уурхайн сурвалжлага: Тавантолгойн зулайд хүрсэн тэмдэглэл
2011.02.04  Өмнөговь аймаг. Цогтцэций  сум


...Монголчуудыг хэдэн арван жилийн турш тэжээж, хөгжилд хөтлөх аварга орд үүцээ дөнгөж нээх гэж буй эхний алхмыг нүдээр харах нь “алтан боломж”. Магадгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н хөрс хуулалтыг нүдээр үзсэн анхны сэтгүүлч  ч  байж мэднэ.  
   

 



2012.10.09.
Австралийн Нью Саут Уэльс мужийн баруун өмнөд нутаг дахь "Рио Тинто" компанийн Нортпаркесийн алт, зэсийн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Нью Саут Уэлсс мужид 60 уурхай бий.

 


 


2013 оны нэгдүгээр сарын 20-нд “Ашигт малтмалын тухай шинэ хуулийн хэлэлцүүлэг”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Хуулийн төсөл дээр бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, судлаач, төсөл санаачлагчид хамтран цуврал, үр дүнтэй хэлэлцүүлэг хийсэн анхны тохиолдол болов.


“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны “А” танхимд нээгдэв.
“Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил”-ийн амжилт ба алдаа, эрсдэл, сургамжаа ярилцъя гэсэн MMJ-ийн санаачилгыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар дэмжин хүлээж авч, хамтарч ажилласан билээ. 

 

 




 
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй аймгийн сэтгүүлчдэд эрдэс баялгийн салбарын тухай танин мэдэхүйн ойлголт өгч, сурвалжлага, нийтлэл бэлтгэх явцад гардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал солилцох, туршлагаа хуваалцахад сургалтын зорилго  чиглэж байлаа. Мөн сургалтын дараа оролцогч сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, мэргэжлийн Комисс шалгаруулалтыг хийсэн.
 
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалтад Хойд, Өмнөд, Баруун бүсийн сэтгүүлчид идэвхтэй оролцсон.  Энэ төсөл Монголоос хальж, дэлхий рүү хандсан ба үүний нэг гэрч нь Канадын Бритиш Колумбын их сургуулийн Норман Кийвлийн нэрэмжит Уул уурхайн сургуулийн төлөөллүүд “Mongolian Mining Journal”-ын Редакциар зочилсон уулзалт юм.



УУРХАЙН СУРВАЛЖЛАГА
 
MMJ-ийн сурвалжлах баг 2015.11.30-нд Оюутолгойн далд уурхайд ажиллав.



Энэ нь газрын гадаргуугаас доош 1300 метр, далайн түвшнээс доош 135 метрийн гүн дэх Хойд Хюго ордын Ашиглалтын давхар нэг (нэгдүгээр шат) юм.  Оюутолгойн Хюго Дамметын Хойд бүс дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетэд тооцогддог.








“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн 2016 оны эхний сургалтыг удирдсан ХБНГУ-ын сэтгүүлч, доктор Дирк Асэндорпф Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцид зочиллоо.









 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 6 минутын өмнө
    Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60029 рубль хүрч өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ. Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ. 
  • Уржигдар 13 цаг 23 минутад
    Засгийн газрын ээлжит (2021.07.28) хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээж байнгын үйл ажиллагаанд оруулах тухай тогтоолыг баталсан байна. Тус боомтоор өдөрт 110 машин Хятад улсын хилээр нэвтэрч байгаагаас 10 машин нь нүүрс тээврийнх аж. Сангийн яамны мэдээллээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд” цогц төлөвлөгөөний хэрэгжилт 32%-тай бөгөөд 10 мянган ажлын байрыг хадгалжээ.
  • Уржигдар 11 цаг 25 минутад
    БНХАУ-ад айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй (2021.07.28)Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээрийн үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэв. 
  • 2021-07-27 17:09
    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  эрх олгосны дагуу өнөөдөр  Ашигт малтмал  газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай  Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
  • 2021-07-27 14:38
    Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох  зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар   төсөвт нүүрсний салбарын   орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог   ч Сангийн яам   гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо.  Цар тахлын   тархалт манай улсад  нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор   (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо.