Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Эдийн засгийн тэлэлт Гурван намын хамтарсан Засгийн газар "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хэмээх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд 8 дугаар сарын сүүлчийн арав хоногт хэлэлцлээ. Мөн Засгийн газар ирэх 4 жилд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болон шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой зардлыг тусгаж, 2024 оны төсвийн тодотголыг 8 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлэв.
Аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэн бэлтгэх  цогц бодлого үгүйлэгдэж байна Аж үйлдвэрийн IV хувьсгалын өрнөл  ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, түгээлтийн сүлжээг  үндсээр нь өөрчлөх нь тодорхой боллоо. Дэлхий дахинаа энэ асуудалд онцгойлон анхаарч үйлдвэржилтийг дагасан урт хугацааны  бодлого  шийдвэрүүдэд өөрчлөлт гарч  байна. Нөгөө талаас улс орнууд  IV хувьсгалын эрчимтэй нөлөөнд  эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролыг  нийцүүлэн  хөгжүүлснээр  хамгийн бага зардал, хамгийн  өндөр ашиг хүртэх боломжийг нээж, өрсөлдөөн  нэмэгдэж байна.
Сонгууль ба Парламент дахь  шинэ дуу хоолой УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбоотой “нэр дэвшигчдийн зүгээс манай салбарын талаар попорсон, зориуд буруу ташаа мэдээлэл гаргах вий дээ” хэмээн хамгийн их санаа зовниж, болгоомжилж байсан хүмүүс бол Монголын уул уурхайн салбарынхан гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүсийн хувьд тийн болгоомжлохоос ч аргагүй. Учир нь, уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25%, экспортын орлогын 90%, төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн гол салбар учраас улс төрийн болон нийгмийн эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа сонгуулийн санал авах гэсэн улстөрчдийн хувьд юу гэж ч мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар эргүүлэн ярьж болох  асуудалтай том салбар. 
МОНГОЛ УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТАА 2024 ОНД БАГТААН ЗАРЛАНА Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаад эхэлжээ. Тухайлбал, Африкийн хөрш зэргэлдээх Замби, Конго улс цахилгаан машины батарей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
М.Дагва: Монгол Улсын чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргахаар ажиллаж байна “Чухал ашигт малтмал: Монголын болон глобаль чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинар өнгөрсөн мягмар гарагт /2024.05.22/ боллоо.
Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгох шийдвэрийг гаргажээ Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Улаанбаатар хотод нийт хүн амын 47%, хөдөө 53%, худалдаа үйлчилгээний 80% нийслэлд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний/ДНБ/ 63% -ийг Улаанбаатараас бүрдүүлдэг. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатарт хөгжил явагддаг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа цаг үе.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гадаадын банкны салбарыг мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Төв банк өнөөдөр бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа
АМНАТ-ЫН ТӨЛБӨРИЙГ ӨСӨН НЭМЭГДЭХ БАЙДЛААР АВАХААР ОРАНО КОМПАНИТАЙ ТОХИРЛОО Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа. Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Холболтгүй, терминалгүй хос цариг эдийн засагт хэзээ үр дүн авчрах вэ? Одоогоос жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх тал дээр санал солилцохоор Монголд айлчилсан. Энэ үед “Боомтуудын холболтын ажил гацаанаас гарлаа” хэмээн ярьж, бичиж байсан.
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт
МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.
Монгол Улс, АНУ-ын хооронд ирэх оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.
Алдаа, оноотой ч  Уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллаж эхэллээ Одоохондоо хүлээлтэд хүрсэн ихээхэн  хэмжээний үнийн дүнтэй арилжаа хийж чадаагүй байгаа ч Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг уул уурхайн олборлогч компаниуд  хоёр гараа өргөн дэмжих ёстой том шалтгаан бий. Ялангуяа нүүрс олборлогчид. 
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 70 хувьтай байна Сангийн сайд Б.Жавхлан Сэлэнгэ аймагт ажиллах үедээ Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй юм. Боомтыг өргөтгөн шинэчлэх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Газрын тос дамжуулах хоолойн ажлын зургийг Канадын “WorleyParsons” компани хийж байна УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо  /2023.06.07/ хуралдаж,  УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар тавьсан асуултын хариуг сонслоо. 
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ын шинэчлэл Компанийн үйл ажиллагаа эхлээд 15 жил өнгөрсөн боловч энэ хугацаанд есөн удаа удирдлагаа сольж, компанийн дүрэмдээ хоёр удаа шинэчлэл хийсэн байна. Гэхдээ...
БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон: Монгол улстай чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦООГ ӨСГӨНӨ ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлага, үе шатыг багасгаж, бодлогоор дэмжлэг үзүүлэн тэдгээрийн идэвх сонирхол, оролцоог нь өсгөх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг сайжруулах зорилгоор 2023-2024 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөрийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа.
Төрийн өмчит компаниудын захирлуудын урамшуулал ба авлигын эрсдэл Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд Авлигатай тэмцэх газраас нэгэн зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийн утга нь, уул уурхайн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг тооцох, урамшуулал олгох аргачлалдаа валютын болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өөрчлөлтийг нэмж тооцдог болохыг анхааруулж. Зөвлөмжийн хувийг УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-д мөн хүргүүлжээ.
1 2 3 4