Төмрийн хүдэр

  • Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Хятад улс нь эхний арван сард нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5%-иар өссөн үзүүлэлт юм. “S&P Global Platts” агентлагаас 2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл 1.016 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлнэ хэмээн таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст тус улсын барилгын идэвхжил нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж харж байна. Тэгвэл “Fitch” агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, энэ онд Хятадын нийт гангийн үйлдвэрлэл 980 сая тоннд хүрэх бөгөөд тус улсын дэд бүтэц, барилгын салбарын идэвхжилтэй холбон тайлбарлажээ.   
  • Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ.
  • Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд тус улс 1.064 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна.
  • Австралийн төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд төмрийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор уурхайгаа өргөжүүлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
  • 2017 онд Хятадын төмрийн хүдрийн импорт хэмжээ 1.08 тэрбум тоннд хүрч 2016 оны импортын хэмжээг давах төлөвтэй байна. Энэ тухай тус улсын “China Merchants Futures” компанийн шинжээч Жао Чаю таамаглал дэвшүүлжээ.
  • Хятадын “Чайналко” компани төмрийн хүдрийн Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байна. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
  • BHP Billiton компани нь Австрали дахь төмрийн хүдрийн “South Flank” ордыг ашиглах шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус компанийн Баруун Австралийн төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Эдгар Басто мэдэгджээ.
  • БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, хоёрдугаар сард тус улс нь нийт 5.75 сая тонн ган экспортолжээ. Энэ нь нэгдүгээр сарын экспортын дүнгээс 22, 5%, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 29,1%-иар буурсан үзүүлэлт юм.
  • Гангийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулах төлөвлөгөөгөө өргөжүүлэх болсон тухай Хятадын Засгийн газрын мэдэгдлийн дараагаар ган, коксжих нүүрсний үнийг дагаад төмрийн хүдрийн үнэ өсчээ.
  • 2016 оны эцсийн үзүүлэлтээр Хятад 1 тэрбум тонн төмрийн хүдэр импортолжээ. Энэ нь тус улсын төмрийн хүдрийн импортын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
  • Бразилийн “Vale” компани дэлхийд томоохонд тооцогдож буй төмрийн хүдрийн S11D төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
  • Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.
  • Анхдагчдын өлгий нутаг Булган аймагт нэгэн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн нь Хонконгийн Focus группын хөрөнгө оруулалттай “Фокус метал майнинг” компанийн төмрийн нойтон баяжмалын үйлдвэр байлаа.
  • Төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн 60 гаруй хувийг бүрдүүлэгч Хятад улс энэ онд төмрийн хүдрийн импортоо 6.3%-иар нэмж, 850 сая тонныг худалдаж авах төлөвтэй байгаа нь салбарынханд сайхан мэдээ.
  • Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэлээд уналттай байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний FOB үнэ Австралийн боомтууд дээр 102 доллар байсан юм. Харин өчигдрийн байдлаар үнэ дахин буурч, 98.9 долларын үнэтэй болжээ. Гэхдээ энэхүү үнийн бууралт он гарснаас хойшхи анхны тохиолдол биш юм.
  • Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 30 минутын өмнө
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 5 цаг 30 минутын өмнө
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • 6 цаг 52 минутын өмнө
    Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
  • Өчигдөр 17 цаг 33 минутад
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • Өчигдөр 13 цаг 42 минутад
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.