Уран

  • Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн  хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт  үндэсний  семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг  хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр  илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.
  • “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас энэ сарын 06-нд МУИС-ийн төв байрын Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинар нь   Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, цөмийн техник, технологийг нийгэм-эдийн засгийн өргөн хүрээнд ашиглаж буй байдлыг танилцуулах, салбар хоорондын уялдааг дэмжих, цөмийн технологийн ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.
  • БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ.
  • Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ураны үнэ огцом өссөн байна. Салбарын консалтингийн “Ux Consulting Co” компанийн статистик мэдээллээр, нэг фунт ураны үнэ 22,5 ам.доллараас 14,6%-иар өсч 25,5 ам.долларт хүрчээ.
  • 2017 онд Казахстан ураны олборлолтоо 10%-иар бууруулах тухай тус улсын төрийн өмчит “Казатомпром” компани мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор 2000 тонн буюу дэлхийн ураны нийт олборлолтын 3% аж.
  • Цөмийн энергийн газрын мэдээлснээр Монгол улс ураны 126.5 мянган тонн баталгаат, 1.5 сая тонн таамаг нөөцтэй аж. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд эхний 13-т ордог, дэлхийн ураны нөөцийн 1%-ийг бүрдүүлдэг байна.
  • Францын цөмийн эрчим хүчний “Арева” компани 2013 оны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн зах зээл дэх ураны үнэ буурсан байгаа хэдий ч тус компанийн ашиг орлого 40,6 хувиар нэмэгджээ.
  • Б.Бат-Очир (Ph.D), “Гурвансайхан“ компанийн захиралМонгол-Орос-Америкийн хамтарсан “Гурвансайхан“ компаниас Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутагт 1994 оноос хойш гүйцэтгэсэн хайгуул судалгааны ажлын үр дүнгээр Хайрхан, Хараатын ураны тунамал гарал үүсэл бүхий шинэ орд газруудыг нээн илрүүлж, нийт 15 орчим мянган тонн ураны нөөцийг тодорхойлж, улсын нөөцийн санд бүртгүүлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд оруулаад байна.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 59 минутын өмнө
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • 3 цаг 37 минутын өмнө
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • 3 цаг 54 минутын өмнө
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • 5 цаг 19 минутын өмнө
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.
  • 7 цаг 39 минутын өмнө
    Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж буй “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ын олзворлолт 2022 онд хэвэндээ орно гэж Фитч агентлаг тооцоолсон байна. Учир нь, цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэхээр ашиглалтад оруулж буй нүүрсний терминал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тооцжээ. Шинэ терминал ашиглалтад орсноор ирэх онд нийт дүнгээрээ 18 сая тоннын экспорт уг терминалаар дамжиж худалдаалагдана гэж тус агентлаг үзжээ.