Эрчим хүч
Тавдугаар ДЦС-ын санхүүжилтийн 80%-ийг хувийн хэвшил гаргана
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 томоохон төсөлд багтсан тавдугаар Дулааны цахилгаан станцыг (ДЦС-5) Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барих аж. Энэхүү байгууламж нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм.
“Улаан нуур”-ын орд дэлхийн хэмжээний хийн үйлдвэрлэгч болох боломжтой
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings Limited” компани Өмнөговь аймагт орших “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн ордод өрөмдлөг хийж амжилттай дуусгалаа. Тус компани ойрын хугацаанд арилжааны зориулалтаар үйлдвэрлэл эхлүүлэх боломж бий эсэхийг байгалийн шахсан хийн (CNG) төслөөр дамжуулан судалж байна.
Цэвэр эрчим хүчний үнэ энэ онд үргэлжлэн буурна
Ногоон эрчим хүчний импортод татвар ногдуулах замаар дэлхийд үндэсний зах зээлээ хамгаалах (протекционизм) хандлага улам газар авч байгаа ч салхи, нарны эрчим хүч, батарей хуримтлуурын станц зэрэг цэвэр эрчим хүчний технологийн өртөг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй байна гэж BloombergNEF судалгааны байгууллага пүрэв гарагт мэдээллээ.
Энэтхэг Оросын нефтийн хамгийн том импортлогч орон боллоо
Энэтхэг Оросын нефтийн импортоор Хятадыг гүйцэж дэлхийд тэргүүлж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Энэтхэгийн тээвэрлэлтийн тоо баримтаас харахад 7 дугаар сард өдөрт 2.07 сая баррель Оросын түүхий нефтийг импортолсон нь өмнөх сараас 4.2%, өнгөрсөн оны мөн үеэс 12% өссөн байна. Хятадын гаалийн мэдээгээр, Энэтхэгийн 7-р сарын түүхий нефтийн импортын хэмжээ Хятад улсын 1.76 сая баррелиас давсан байна.
Хятад улс нар, салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна
БНХАУ нар, салхины хүчин чадлаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Хятадад дэлхийн бусад орноос хоёр дахин их хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний байгууламжуудыг барьж байна гэж Global Energy Monitor (GEM) судалгааны төв шинэ тайландаа дурджээ.