Ч.Сансар
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 9 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4%-иар буурч, усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдсэн байна.
Есдүгээр сард нүүрсний болон хийн цахилгаан станцууд хамт нийт 517.5 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэжээ.
Энэ нь наймдугаар сард үйлдвэрлэсэн 627.4 тэрбум кВт.цагаас буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн наймдугаар сард нүүрс, байгалийн хийн станцуудын үйлдвэрлэл сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь маш их халуун зун болон усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсантай холбоотой юм.
Энэ оны эхний есөн сард Хятадын дулааны станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан 1.2%-иар буурсан байна. Харин энэ оны есдүгээр сард усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 31.9%-иар өссөн байна.
Статистикийн мэдээллээс үзэхэд Хятад улс энэ оны есдүгээр сард нийт 826.2 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.