Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Хийн хоолой ба хоёр хөршийн хаялга  Манай өмнөд хөрш БНХАУ Өвлийн олимпийн XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, өвөл, зуны олимпийн наадмыг зохион явуулсан анхны хотоор олимпизмын түүхэнд нэрээ үлдээлээ. АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс дипломат бойкот үзүүлэн албаны төлөөлөгчдөө илгээгээгүй ч 20 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт зочдын суудлаас минимал гэж тодорхойлж болох нээлтийг тольдлоо.  Хятад улсын том амбиц болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэн эх газрын Хятадын хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж буй орны тэргүүн нар гадаадын хүндэт зочдын индрийг зонхилон дүүргэлээ. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.
"Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Асгат"-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан.
“Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо “Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан “Эрчим хүчний сэргэлт” сэдвийн дор эхний урьдчилан хэлэлцүүлэг (2022.03.21) болж өнгөрлөө.
Баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэв Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.16) 1255 км үргэлжлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км бүхий төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
“Транзит Монгол”-ыг цогцлоох төмөр замын МЕГА эхлэл Монгол Улс урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар төмөр замаар холбогдсон байдаг бол нэмээд 4, нийт 5 чиглэлд холбогдохоор Засаг хөдөлж эхэллээ. Төмөр замын бүтээн байгуулалтын их өрнөлийн чимээ сонстоно. Цар тахлын дараах сэргэлтийг хэрэгжүүлж, түүхий эдийн экспортын урсгалыг баталгаажуулан шийдвэрлэхийн сацуу алсдаа Ази-Европыг холбосон тээвэрт томоохон тоглогч/оролцогч “Транзит Монгол” болох ирээдүйн төлөв тодорч байна. Эрх баригчид яг ийн тайлбарлаж эхэллээ. Одоо байгаа цорын ганц төмөр замын суваг болох Замын-Үүд-Эрээний боомт дээр нэмэгдээд Гашуунсухайтын нүүрсний төмөр зам энэ онд ашиглалтад орно. Баярт мэдээ Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад хүлээж авснаар улам баяжигдан 2022 оны өнгийг тодорхойлж өгнө.
Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж буй юм. Айлчлалын үеэр төлөөлөгчид Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
“Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын концессын гэрээг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.09) “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгохоор шийдвэрлэлээ. Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
“Монголын эдийн засгийн чуулган 2022” болно “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан “Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгууллаа. “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7, 8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ Засгийн газрын хуралдаанаар (2022.02.23) Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл багтсан байгаа юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн байна.
Алт олборлогчдод 2021 онд 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Г.Ёндон: Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж байгаа 2022 онд уул уурхайн салбарт өрнөх бүтээн байгуулалт, хууль эрх зүй, эрдэс бүтээгдэхүүний төлөв, тээвэр ложистик зэрэг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой MMJ-ийн Р.Ренчиндулам ярилцлаа.
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.02.16) Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ. Шинэ агентлаг хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
Хилийн боомтын бүсэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилнэ Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Харин хилийн боомт орчимд цар тахлын халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын ажлыг эцэслэсний дараа Хангид төвлөрнө Одоогийн байдлаар өмнөд хөршийн хувьд дээрх гурван боомтын чиглэлд автозам, төмөр замаа хил рүү тулгаад байгуулчихсан байгаа ажээ. Цаашид үүн дээр нэмэгдээд Ханги боомтын чиглэлд дэд бүтэц байгуулах ажлыг манай талаас идэвхийлэн хэрэгжүүлж байна. Гэхдээ эхлээд гол гурван боомтын харилцан нэвтрэлцэх асуудлыг хоёр талаас цэгцлэх юм байна. Мөн эдгээр гурван боомтоос гадна “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүдийг холбох хурдны автозам, хос төмөр зам байгуулах асуудлыг ярилцжээ. Энэ хоёр төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 49 км бүхий баганан тулгуурт гүүрэн байгууламж (LRT), хот тойрсон 71 км хурдны зам байгуулах төслийн талаар танилцуулсан. Хоёрдугаар сарын дундуур болох хурлаар эдгээр төслийг эрчимжүүлэх боломжийн талаар талууд ярилцах ажээ.
ТТ-Зүүнбаян чиглэлийн ТЗ-ыг 3-р сарын 15-нд нээх чиглэл өглөө Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн төмөр замын цэгийг тогтоох санал танилцууллаа Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр боллоо.
Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт (2022.01.22) ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас одоогийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал, төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.
Алтанбулаг- Замын-Үүдийн хурдны замын тендерийг зарлана Засгийн газрын хуралдаанаар зам тээвэртэй холбоотой 2 гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цаашид хэрхэн явуулах талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам дээр олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо.
1 2 3 4 5 6 7