Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
“Багануур”, “Шивээ-Овоо”-д үүссэн өр төлбөрийг улсын төсөвт төлж барагдуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2025.11.12) шийдвэрлэлээ. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Засгийн тэргүүн “Рио Тинто”-гийн удирдлагатай Оюутолгойн асуудлаар санал солилцлоо Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал (2025.11.11) солилцов.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг биржээр арилжаална Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2025.11.05) шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан (2025.10.20) боллоо. Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, гүйцэтгэсэн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох газар хэлтсүүдийн ажлын гүйцэтгэл, тайлан, мэдээтэй танилцан дараах үүргийг өглөө.
Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болгоно Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болгохоор (2025.10.08) шийдвэрлэлээ. “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов.
"АЛТ-3" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА Монгол Улсын Засгийн газар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
ТАНИЛЦ: 14 МЕГА ТӨСӨЛ БОЛОН 14 РЕФОРМ Монгол Улсын Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ыг 10 мянган ам.долларт хүргэх том зорилго тавиад байгаа билээ. Эдгээр амбицлаг ч гэмээр төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл нь эрчим хүч юм. Бүтээн байгуулалтын энгийн нэг алхам болох гагнуур хийхээс эхлээд автоматжуулалт хүртэл бүх зүйлийг цахилгаанаар л хийдэг тул эрчим хүчгүйгээр эдгээр төсөл нэг ч алхам бодитоор урагшлахгүй.
Эдийн засгийн тэлэлт Гурван намын хамтарсан Засгийн газар "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хэмээх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд 8 дугаар сарын сүүлчийн арав хоногт хэлэлцлээ. Мөн Засгийн газар ирэх 4 жилд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болон шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой зардлыг тусгаж, 2024 оны төсвийн тодотголыг 8 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлэв.
Аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэн бэлтгэх  цогц бодлого үгүйлэгдэж байна Аж үйлдвэрийн IV хувьсгалын өрнөл  ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, түгээлтийн сүлжээг  үндсээр нь өөрчлөх нь тодорхой боллоо. Дэлхий дахинаа энэ асуудалд онцгойлон анхаарч үйлдвэржилтийг дагасан урт хугацааны  бодлого  шийдвэрүүдэд өөрчлөлт гарч  байна. Нөгөө талаас улс орнууд  IV хувьсгалын эрчимтэй нөлөөнд  эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролыг  нийцүүлэн  хөгжүүлснээр  хамгийн бага зардал, хамгийн  өндөр ашиг хүртэх боломжийг нээж, өрсөлдөөн  нэмэгдэж байна.
Сонгууль ба Парламент дахь  шинэ дуу хоолой УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбоотой “нэр дэвшигчдийн зүгээс манай салбарын талаар попорсон, зориуд буруу ташаа мэдээлэл гаргах вий дээ” хэмээн хамгийн их санаа зовниж, болгоомжилж байсан хүмүүс бол Монголын уул уурхайн салбарынхан гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүсийн хувьд тийн болгоомжлохоос ч аргагүй. Учир нь, уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25%, экспортын орлогын 90%, төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн гол салбар учраас улс төрийн болон нийгмийн эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа сонгуулийн санал авах гэсэн улстөрчдийн хувьд юу гэж ч мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар эргүүлэн ярьж болох  асуудалтай том салбар. 
МОНГОЛ УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТАА 2024 ОНД БАГТААН ЗАРЛАНА Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаад эхэлжээ. Тухайлбал, Африкийн хөрш зэргэлдээх Замби, Конго улс цахилгаан машины батарей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
М.Дагва: Монгол Улсын чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргахаар ажиллаж байна “Чухал ашигт малтмал: Монголын болон глобаль чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинар өнгөрсөн мягмар гарагт /2024.05.22/ боллоо.
Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгох шийдвэрийг гаргажээ Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Улаанбаатар хотод нийт хүн амын 47%, хөдөө 53%, худалдаа үйлчилгээний 80% нийслэлд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний/ДНБ/ 63% -ийг Улаанбаатараас бүрдүүлдэг. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатарт хөгжил явагддаг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа цаг үе.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гадаадын банкны салбарыг мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Төв банк өнөөдөр бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа
АМНАТ-ЫН ТӨЛБӨРИЙГ ӨСӨН НЭМЭГДЭХ БАЙДЛААР АВАХААР ОРАНО КОМПАНИТАЙ ТОХИРЛОО Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа. Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Холболтгүй, терминалгүй хос цариг эдийн засагт хэзээ үр дүн авчрах вэ? Одоогоос жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх тал дээр санал солилцохоор Монголд айлчилсан. Энэ үед “Боомтуудын холболтын ажил гацаанаас гарлаа” хэмээн ярьж, бичиж байсан.
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт
МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.
Монгол Улс, АНУ-ын хооронд ирэх оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.
1 2 3 4