Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Ж.Ганбаатар: Маргааш 130-140 мянган тонн нүүрс биржээр худалдана

А.Халиун

Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ ээлжит хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдана гэсэн шийдвэр гарлаа. “Эрдэнэс Монгол” компани маргааш гурван удаагийн дуудлага худалдаагаар 21 харилцагчид ойролцоогоор биржээр 130-140 мянган тонн нүүрс зарахаар төлөвлөж байна. Энэ бол нэг сарын борлуулалтын нүүрс гэж ойлгож болно.

Улмаар энэ оны долоодугаар сарын 1 гэхэд Монгол Улсын экспортлох нийт нүүрсний гуравны нэг буюу жилд 36 сая тонн нүүрс экспортолно гэж үзвэл 12 сая тонныг биржийн худалдаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2024 онд нүүрсний 50-60 хувь, 2025 ондоо 100 хувь биржээр борлуулах зорилт тавьсан. Манай улсын боомтын хүчин чадал муу учир ингэж үе шаттай нэмэгдүүлж буй юм.

Цаашид төмөр, зэс, жонш гэх мэт Монгол Улсын экспортолдог уул уурхайн бүх түүхий эдийг олон улсын жишгээр ил тод, биржээр зардаг болно гэлээ.