Бодлого
Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж буй юм. Айлчлалын үеэр төлөөлөгчид Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
“Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын концессын гэрээг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.09) “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгохоор шийдвэрлэлээ.
Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
“Монголын эдийн засгийн чуулган 2022” болно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан “Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгууллаа. “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7, 8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар (2022.02.23) Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл багтсан байгаа юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн байна.
Алт олборлогчдод 2021 онд 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.02.16) Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ. Шинэ агентлаг хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
Хилийн боомтын бүсэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилнэ
Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Харин хилийн боомт орчимд цар тахлын халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын ажлыг эцэслэсний дараа Хангид төвлөрнө
Одоогийн байдлаар өмнөд хөршийн хувьд дээрх гурван боомтын чиглэлд автозам, төмөр замаа хил рүү тулгаад байгуулчихсан байгаа ажээ. Цаашид үүн дээр нэмэгдээд Ханги боомтын чиглэлд дэд бүтэц байгуулах ажлыг манай талаас идэвхийлэн хэрэгжүүлж байна. Гэхдээ эхлээд гол гурван боомтын харилцан нэвтрэлцэх асуудлыг хоёр талаас цэгцлэх юм байна. Мөн эдгээр гурван боомтоос гадна “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүдийг холбох хурдны автозам, хос төмөр зам байгуулах асуудлыг ярилцжээ. Энэ хоёр төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 49 км бүхий баганан тулгуурт гүүрэн байгууламж (LRT), хот тойрсон 71 км хурдны зам байгуулах төслийн талаар танилцуулсан. Хоёрдугаар сарын дундуур болох хурлаар эдгээр төслийг эрчимжүүлэх боломжийн талаар талууд ярилцах ажээ.
ТТ-Зүүнбаян чиглэлийн ТЗ-ыг 3-р сарын 15-нд нээх чиглэл өглөө
Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.
Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой
Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт (2022.01.22) ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас одоогийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал, төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.
Алтанбулаг- Замын-Үүдийн хурдны замын тендерийг зарлана
Засгийн газрын хуралдаанаар зам тээвэртэй холбоотой 2 гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цаашид хэрхэн явуулах талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам дээр олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо.
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно
Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
10 жилийн дараа дэлхийн эдийн засаг хоёр төвд хуваагдаж магадгүй
Дэлхийн эдийн засаг 10 жилийн дараа хоёр төвд хуваагдаж магадгүй гэж Оросын санхүүгийн нөлөө бүхий шинжээч, эдийн засгийн ухааны доктор Михаил Беляев “Lenta”-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Түүний тодорхойлсноор энэ нь баруунд АНУ, дорно дахинд Хятад эдийн засгийн хүчин чадлаараа ноёрхох ажээ.
“Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна
“Эрдэнэс Монгол” баялгийн сан болох замдаа орлоо. Учир нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж батлуулахаар зэхэж байна. Хуулийн төсөл ил болоогүй ч үндсэн агуулгыг дэлгэсэн. Урьд өмнө нь баялгийн сан байгуулах тохиолдолд “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн сан болгох талаар, нөгөө талд уул уурхайн салбарын төлбөрийн дарамтыг нэмэгдүүлэх үү зэрэг асуултууд гарч ирж байсан. Тэгвэл салбарын дэд сайд О.Батнайрамдалын тайлбарласнаар шинээр байгуулах сангаар дамжуулан салбарт нэмэлт ачаа үүрүүлэхгүй нь тодорхой болж ирлээ. Уг хуулиар “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийнэ.
Г.Ёндон: Хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална
Хайгуулын хувьд, сүүлийн жилүүдэд лиценз олноор нь цуцалсан боловч сонгон шалгаруулалтаар шинээр олгох нь тун цөөхөн байгаа учир цаашид нэмэгдүүлнэ. Хайгуулын ажил олон улсад 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүнд явдаг. Энэ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй. Гэтэл манайд хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтынх нь 1,700 орчим байна. Тиймээс хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална гэдгээ давтан хэлье.
“Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох төлөвлөгөө
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ 2021 ондоо багтан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм. Баялгийн сан байгуулах асуудлыг 2008 оноос хойш ярьсаар байгаа бөгөөд 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаас улам эрчимжлээ.
2021 он: Дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжсэн он байлаа
Монголын уул уурхайн салбар 2021 онд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон хүндрэл бэрхшээлийг даван туулсаар шинэ онтойгоо золгож байна. Хэд хэдэн удаагийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдал уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа, хэрэгжих бэлтгэлдээ орсон олон төслийг удаашруулж, багагүй эрсдэлд оруулсан билээ. Хэдий тийм ч Засгийн газар, салбарын яамны зүгээс цаг үеийн хүнд бэрх нөхцөлд нийцсэн олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.