Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
ТТ-Зүүнбаян чиглэлийн ТЗ-ыг 3-р сарын 15-нд нээх чиглэл өглөө Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн төмөр замын цэгийг тогтоох санал танилцууллаа Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр боллоо.
Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт (2022.01.22) ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас одоогийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал, төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.
Алтанбулаг- Замын-Үүдийн хурдны замын тендерийг зарлана Засгийн газрын хуралдаанаар зам тээвэртэй холбоотой 2 гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цаашид хэрхэн явуулах талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам дээр олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо.
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
10 жилийн дараа дэлхийн эдийн засаг хоёр төвд хуваагдаж магадгүй Дэлхийн эдийн засаг 10 жилийн дараа хоёр төвд хуваагдаж магадгүй гэж Оросын санхүүгийн нөлөө бүхий шинжээч, эдийн засгийн ухааны доктор Михаил Беляев “Lenta”-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Түүний тодорхойлсноор энэ нь баруунд АНУ, дорно дахинд Хятад эдийн засгийн хүчин чадлаараа ноёрхох ажээ.
“Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна “Эрдэнэс Монгол” баялгийн сан болох замдаа орлоо. Учир нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж батлуулахаар зэхэж байна. Хуулийн төсөл ил болоогүй ч үндсэн агуулгыг дэлгэсэн. Урьд өмнө нь баялгийн сан байгуулах тохиолдолд “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн сан болгох талаар, нөгөө талд уул уурхайн салбарын төлбөрийн дарамтыг нэмэгдүүлэх үү зэрэг асуултууд гарч ирж байсан. Тэгвэл салбарын дэд сайд О.Батнайрамдалын тайлбарласнаар шинээр байгуулах сангаар дамжуулан салбарт нэмэлт ачаа үүрүүлэхгүй нь тодорхой болж ирлээ. Уг хуулиар “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийнэ.
Г.Ёндон: Хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална Хайгуулын хувьд, сүүлийн жилүүдэд лиценз олноор нь цуцалсан боловч сонгон шалгаруулалтаар шинээр олгох нь тун цөөхөн байгаа учир цаашид нэмэгдүүлнэ. Хайгуулын ажил олон улсад 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүнд явдаг. Энэ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй. Гэтэл манайд хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтынх нь 1,700 орчим байна. Тиймээс хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална гэдгээ давтан хэлье.
“Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох төлөвлөгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ 2021 ондоо багтан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм. Баялгийн сан байгуулах асуудлыг 2008 оноос хойш ярьсаар байгаа бөгөөд 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаас улам эрчимжлээ.
2021 он: Дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжсэн он байлаа Монголын уул уурхайн салбар 2021 онд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон хүндрэл бэрхшээлийг даван туулсаар шинэ онтойгоо золгож байна. Хэд хэдэн удаагийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдал уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа, хэрэгжих бэлтгэлдээ орсон олон төслийг удаашруулж, багагүй эрсдэлд оруулсан билээ. Хэдий тийм ч Засгийн газар, салбарын яамны зүгээс цаг үеийн хүнд бэрх нөхцөлд нийцсэн олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.
Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтэд зээл ашиглахыг "хориглов" “Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анх өргөн баригдсан хувилбарт ямар өөрчлөлт оруулан (2021.12.30) баталсныг тэмдэглэн албан бус байдлаар хүргэж байна. Тогтоолын төслийг өөрчлөн баталснаар Оюутолгойн төсөл дэх Монголын талын 34%-ийн эзэмшилд оногдох өрийг тэглэх нөхцөл бүрдлээ.
УИХ: Оюутолгойн тогтоолын төслийг баталлаа “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах томъёоллоор санал хураахад 74.1%-иар дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдлаа.
Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаасан 1 зорилт 100 жилийнхээ ойг энэ 2021 онд тэмдэглэж байгаа МАН социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа их хурлаараа зарлаж, өнгөрсөн 100 жилийн түүх нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл байсан бол дараагийн 100 жилийн түүхээ Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олоход зориулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг маргааш хэлэлцэнэ Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага хүссэн юм. Тус асуудал нь нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудал тул УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт маргаашийг /2021.12.24/ хүртэл завсарлага өглөө.
Тусгай зөвшөөрлийн цахим системийг энэ сард нэвтрүүлнэ Цахим шилжилттэй холбоотойгоор УУХҮЯ-наас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг нэвтрүүлж, газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна
Metadata in the Mining Industry Metadata are data about data. However, if you challenge the conventional explanation of metadata, it is probably more like a room key. If this piece of metal is lying on the street, there is a good chance it will end up in the garbage or in the sewer system. However, if someone happens to pick it up and has a clue about where the key is from and who owns it, it can be more easily located. Most modern digital cameras export a fairly large amount of metadata such as manufacturer and model, exposure and resolution, date and time, and GPS, as soon as you click the shutter button. These types of metadata hardly cause any harm or benefit when floating in the background. But when people look at the metadata and try to make sense of it, it can be a game-changer.
Эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо ОХУ тэлэх сонирхолтой Ганцаарчилсан уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээс харахад Монголын талаас хамтын ажиллагааны илүү өргөн цар хүрээтэй, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг тавьснаа илэрхийлсэн бол Оросын зүгээс эдийн засгийн уламжлалт харилцаагаа, ялангуяа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тэлэх байр суурийг баримталжээ. Цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн анхаарал татаж байна.
Талууд хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. Үүнд хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх, байгалийн хий дамжуулах хоолойн төслийг үргэлжлүүлэн дэмжих, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болон бусад чухал асуудлыг тусгасан байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.12.14) дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд олгов.
3 4 5 6 7 8 9