Эдийн засгийг солонгоруулах шийдэл гаргаж,  хуулийн төслийг боловсруулсан байна  

2023-01-20

Э.Энхболд

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.01.19/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 
Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар 90 хувь нь уул уурхайгаас хараат улсынхаа эдийн засгийг солонгоруулах шийдэл гаргаж, уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Төсөлд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казино байгуулж болохоор тусгажээ. 
Казинод Монгол Улсын иргэд тоглох, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Казино эрхлэгч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахаар заажээ. 
Казиногийн эргэн тойронд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолбор байгуулахаар тусгасан. Мөн төслийг сонгон шалгаруулахдаа үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгасныг хэмээн танилцуулав. 

 

Казино эрхлэх тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгохоор төсөлд тусгажээ

Казино эрхлэгчид өндөр дүн бүхий хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар 30 жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгаад буй аж.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусвал казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэ болзлыг биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийг  10 жилээр сунгах юм байна.

Татварын хувьд бусад улс орны жишиг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг дараах хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож долоо хоног бүр Төрийн санд төвлөрүүлэхээр тусгажээ. 

Онцгой албан татварыг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх ба казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ. 

Казиногийн үйл ажиллагаанаас төлсөн татварын тодорхой хэсгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй хэмээн үзэж, онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан гэж төслийн танилцуулгад дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Х.Ганхуяг, Г.Ганболд нар казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулж 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй гэж хөрөнгө оруулалтыг тогтоохдоо ямар тооцоо судалгаа хийсэн болон казино байгуулснаар нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийн талаар тодруулан асууж байлаа.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “300 сая ам.доллараас доошгүй гэсэн босго тогтоохдоо эхний ээлжинд өөрийн орны онцлогт тохируулж бодит хөрөнгө оруулалтыг бий болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, бэлэн обьект түрээслэн үйл ажиллагаа явуулах бус бодит хөрөнгө оруулалтыг хийхийн тулд тэрхүү босгыг тогтоож, зөвшөөрөл олгохоор төсөлд тусгаад байна. 

Казиногийн тусгай зөвшөөрөл олгохдоо эдийн засгийн үр өгөөжийг тооцон Монголд оруулж ирэх бодит хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоосон. Цаашлаад казиногийн үйл ажиллагааны орлогоос 40 хувийн татвар ногдуулна” гэсэн хариулт, тайлбар өгөв. 

Эцэст нь Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.  

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хуралдаад /2023.01.20/ завсарлах бөгөөд Казиногийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан юм. 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 58 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 13 цаг 13 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 15 цаг 30 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 15 цаг 35 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.