Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.

Чуулга уулзалтын хүрээнд уламжлал ёсоор дараах үйл ажиллагаа болох юм. Үүнд:
-Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
- Хайгуул, ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
- “Хайгуулчин” сэтгүүл
- Мэргэшүүлэх сургалт
- Шилдэг баг шалгаруулах (зураглал, хайгуул)
- Шилдэг оюутны тэтгэлэг
- Шилдэг фото зургийн үзэсгэлэн - “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд”
- Шилдэг дээжийн үзэсгэлэн - “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”
- Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн зэрэг багтана.