Хайгуулын хувь заяаг малчид биш хууль шийддэг

2022-10-31

Малчин та геологи, уул уурхайн салбарыг дэмжихгүй байж болно, үүнийг бид хүндэтгэнэ. Тийм бол та төрөөс олгож буй халамжийг авахаа больё гэж хэлдэг ёс зүйтэй байх хэрэгтэй” хэмээн геологич Ч.Энх-Амгалан “Mining week”-ийн индэрээс хэлж орхив. Түүний эшлэлийг олон нийтийн сүлжээнд геологичид идэвхтэй хуваалцсаныг харвал орон нутаг хийгээд чулуулгийн шинжээчид хоорондын үл ойлголцол туйлдаа хүрчихсэн гэмээр.

Гэтэл “Mining week”-ийн үеэр малчдаас геологи, хайгуулыг эсэргүүцсэн дуу хоолой цухалзсангүй. Хариуцлагагүй уул уурхай, мөн уул уурхайн тогтвортой хөгжлийн засаглалын сэдэвтэй хоёр ч удаагийн бага хурлаар компаниуд болон орон нутгийн иргэд хоорондын харилцааны асуудлыг хөндсөн билээ. Шангри-Ла-гийн тансаг танхимыг зорьж ирсэн малчид уул уурхайн тусгай зөвшөөрөл олголт, шийдвэр гаргалтад оролцох эрхээ эдлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Өмнөговь аймгийн малчин н.Энхбаяр “Хариуцлагагүй уул уурхай нь иргэдийн оролцоогүйгээс болж үүсэж байгаа. Бүх л шатанд иргэдийн оролцоо хангагдаагүй учраас Өмнөговийн Цагаан дэл уулын боомт, Дорноговийн Улаанбадрахын асуудлууд гарч ирж байна. Ерөөсөө тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд л бүх шатанд иргэдийн оролцоо байхгүй байна. Сүүлдээ сонгон шалгаруулалт гээд бүр байхгүй болголоо. Иргэдийн оролцоогүй шийдсэн бүхэн хүний эрхийн зөрчил, экологийн тэнцвэрийн алдагдал гээд хариуцлагагүй бүхнийг дагуулаад явж байна” гэв.

Уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртөж буй иргэд тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд уурхайн хаалт хүртэлх бүх үе шатанд оролцох хүсэлтэй. Энэ л амьдрах орчинд нь халтай болж, ахуйд нь сөрөг нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх цорын ганц зөв арга зам гэж тэд ойлгож буй. Түүнээс биш хайгуулыг эсэргүүцэж, уул уурхайн салбарыг уналтад оруулж, улс орныхоо эдийн засгийг туйлдуулах гээд байгаадаа биш аж.

Хайгуулын тусгай зөвшөөрөл 2008 онд нийт тусгай зөвшөөрлийн 79%-ийг эзэлж байсан бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 34% болж багассан. Сүүлийн 10 жилд хайгуулын талбайн хэмжээ Өмнөговьд 10 дахин, Говь-Алтайд 4-5 дахин, Ховдод 3 дахин, Төв аймагт 2.5 дахин хумигдсан байна. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрсөн нь олон жилийн өмнөөс, удаан явцтай үргэлжилсэн байна. Түүнээс биш сүүлийн 2-3 жил л сүртэй ярьж байгаа малчдын эсэргүүцэл шалтгаан нь мөн үү гэдэг бас эргэлзээтэй.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хэзээнээс багасаж эхэлсэн бэ, үүнд юу нөлөөлсөн бэ гэдэгт нээлттэй өгөгдлийн тусламжтай хариулт олохоор #Data Meet Up уулзалтыг есдүгээр сарын 13-нд ОУСК болон Монголын ОҮИТБС-аас санаачлан оролцогч талуудын дунд зохион байгуулав. УУХҮЯ, АМГТГ болон МУУҮА, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, “Ил тод сан” ТББ-ын төлөөлөл болон хараат бус геологич П.Саранчимэг нар тус уулзалтад оролцсон юм.

ОҮИТБС-ын цахим системд бүртгэлтэй тусгай зөвшөөрлийн 2008 оноос хойшхи өгөгдөлд дүн шинжилгээ хийж үзвэл 2008-2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо тасралтгүй буурсаар ирсэн. Найман жилийн хугацаанд бараг гурав дахин цөөрсөн. Харин 2016 онд Х тусгай зөвшөөрөл огцом нэмэгдсэн боловч түүнээс хойших жилүүдэд мөн л тасралтгүй багассаар байна. Эндээс харахад геологи хайгуулын салбарынхан ба орон нутгийнхны хоорондын үл ойлголцол тэртээ дээр үеэс эхэлсэн мэт. Нийтэд нь аваад үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн шийдвэрлэлт 2009 онд 53%, 2010 онд 34%, 2015 онд 28% гэх зэргээр тасралтгүй багассаар байж. Шинээр олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл ердөө 2006 байгаа бол дуусгавар болсон 2642, цуцлагдсан 2721 тусгай зөвшөөрөл байна.

Тэгвэл #Data Meet Up уулзалтад оролцсон салбарынхан хайгуулын тусгай зөвшөөрөл буурсан шалтгааныг дээрхээс тэс өөрөөр тайлбарласан юм. 2011 онд тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглосноор 2014 он гэхэд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин буурахад нөлөөлжээ. Хэдийгээр 2013 онд Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль гарсан ч энэ нь хайгуул болон уул уурхайн салбарт эерэгээр нөлөөлөөгүй. Улмаар 2015 оноос геологи хайгуул явуулах хүсэлтийг сонгон шалгаруулалт болон өргөдөл гэсэн хоёр янзаар хүлээж авдаг болов. Гэхдээ тусгай зөвшөөрлийн наймааг зогсоохын тулд 2018 оноос өргөдлөөр биш зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог болов. Гэвч сонгон шалгаруулалтын мэдээлэл нууц байдаг, шалгаруулах комисс нөлөөллөөс ангид байж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй тул Засгийн газар цахимаар олгох шийдлийг бодож олов.

МУУҮА-ын Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа “Хайгуулын тусгай зөвшөөрлийн уналтад хууль эрх зүйн орчин маш их нөлөөлдөг ч эргээд сэргээхэд хуулийн өөрчлөлт бараг нөлөөлдөггүй” хэмээв. Хараат бус геологич П.Саранчимэг “Олон улсын хайгуулын тусгай зөвшөөрлийн идэвх зах зээлийн хуулиар явагддаг. Тухайлбал, өнөөдөр дэлхийн засаг хямарч байхад алтны салбарын геологи хайгуул идэвхтэй байгаа бол эсрэгээрээ эдийн засаг хөгжиж байвал төмрийн хүдэр, зэсийн салбарт оруулж буй хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгддэг. Харин Монголд хууль эрх зүйн орчин маш их нөлөөлж байна” хэмээв.

“Mining week” арга хэмжээний гурав дахь өдөр болсон “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” хэлэлцүүлгийн үеэр Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гишүүн, геологич Ц.Мөнгөншагай “Уул уурхайн тусгай зөвшөөрөл бол бизнес, үл хөдлөх хөрөнгө биш. Төр компани ба орон нутаг хоёрыг уулзуулах механизмыг бүрдүүлээд өгчих. Түүнээс биш дунд нь орж янз бүрийн зохицуулалт хийх гэж оролдоод хэрэггүй! Төр өөрөө засаглах эрхээсээ татгалзаж байж сайн засаглалын хэлбэр болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм..

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувь заяаг улс төрийн шийдвэр, хууль, дүрэм журмууд шийдсээр ирсэн атал яагаад ч юм орон нутгийнхан л геологи хайгуулын хөгжлөөс доош чангаагаад байгаа мэт ойлголтыг дээрээс шидэж буй нь харамсалтай.

                                                                                                                                                                                                                        З.Цэлмэг

Сэтгэгдэл (5)

  • Bayarsaikhan (203.91.115.56)
    Үнэхээр дата мэдээлэлд үндэслэн мэргэжлийн, бодлогын дүн шинжилгээ хийсэн бичлэг болжээ. Кейст бус асуудалд бус харин дата мэдээлэлд анализ хийж бодлого тодорхойлохыг хэн ч ойлгомжтой бичжээ Баярлалаа Эрхэм сэтгүүлчид
    2022 оны 11 сарын 02 | Хариулах
  • Маnrо (92.2.96.35)
    А еще мне очень интересно читает ли кто-то из специалистов или чиновников наши комментарии и если да то, хватит ли у них чести или просто элементарной порядочности высказаться относительно наших мнений. Ведь отсутствие отклика тоже будет свидетельствовать о том, как они относятся к нам и нашему мнению, как иностранных инвесторов.
    2022 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (86.9.220.165)
    If Mongolia wants foreign investment then she needs to play a fair game! MATD has been spends millions in the last 10 years or so and finally find oil but unfortunately sitting on huge oil reserves for the last 3 years to get LP which hasn't been granted yet! Mongolia could be as good and prosperous as Canada and Australia but needs to be open minded and fair to investors. It is fair and understandable that environment should be looked after but this can be achieved by mutual cooperation and not altercation. Hope the Mongolian government resolve MATD local permit as soon as possible which would encourage rather than discourage other investors. Best,
    2022 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (77.103.211.179)
    Yes and this is most likely the reason why Petro Matad are still waiting to be able to exploit oil from block 20. Oil that was discovered in 2019. Petro Matad have always worked well with locals and have always adhered to the environment issues when exploring for oil. So why now after having been "sold" a licence to drill on block 20 can they not now exploit the oil or is it that they have to make money available to the people who will grant the land special status to enable them to get the oil out of the ground. In times when Mongolia is crying out for foreign investment, do you really think this encourages foreign investment?
    2022 оны 10 сарын 31 | Хариулах
    • Маnrо
      Ув. Гость полностью согласен с вами. Более того, лично я уверен, что коррумпированные чиновники на уровне центральных и муниципальных органов специально мутят воду, используя для этого местное население, с тем чтобы ловить в ней свою рыбку. Столь малочисленные местные аборигены, причем разбросанные на такой огромной территории никогда сами по себе не могли оказывать такое сопротивление ни геологоразведке, ни даже добыче нефти, если бы их действия не координировались чиновниками, особенно муниципальными. Поэтому пора монгольскому правительству принять меры и прекратить эти позорные игры, если они действительно думают об экономике страны, а не только о собственном кармане.
      2022 оны 10 сарын 31
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 28 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 12 цаг 43 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 15 цаг 0 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 15 цаг 5 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.