Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Mongolia Mining 2026”: “Дата Ресурс” ХХК ухаалаг шийдлээ танилцууллаа

Credit: MMJ

“Mongolia Mining 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн үеэр “Дата Ресурс” ХХК-ийн Техник, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Баасандоржтой ярилцлаа.


- “Дата Ресурс” ХХК нь “Mongolia Mining” үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ уул уурхайн салбарын оролцогч талуудыг нэг дор цуглуулж, харилцан уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал платформ болж байгааг онцлох нь зүйтэй байх.

Манай компани 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба геологи, уул уурхайн программ хангамж, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10 орчим жилийн туршлагатай. Бид Австрали, Их Британи, Энэтхэг зэрэг улсын уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг уурхайн диспетчерийн хяналтын нэгдсэн систем, техникийн гүйцэтгэл ба бүтээмжийг автоматжуулах систем, геологи, хайгуул, баяжуулалтын программ хангамжуудыг Монголд амжилттай нэвтрүүлээд байна. Үүнээс гадна “Snowden” геологи, хайгуулын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд бид “Datamine” болон уурхайн төлөвлөлтийн ухаалаг шийдлүүд, хиймэл оюун ухаанд суурилсан дроны технологиор уулын хэмжилтийг хялбарчлах, нарийвчлалыг нэмэгдүүлэх шийдлүүдийг танилцуулж байна.

Тухайлбал, “MS4M” уурхайн диспетчерийн систем нь дараах үндсэн боломжуудыг агуулдаг. Үүнд:

  • Тоног төхөөрөмжийн хослолын оновчлол
  • Автомат хуваарилалтын систем
  • HPGPS, LPGPS байршил тогтоох технологи
  • Тоног төхөөрөмжийн эрүүл мэндийн хяналт
  • Мөргөлдөөнөөс сэргийлэх систем
  • Дугуйны хяналтын систем
  • Овоолгын удирдлагын систем

Дээрх шийдлүүдийг ил болон далд уурхайнууд, инженер, техникийн ажилтнууд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд геологи, хайгуулын программ хангамж нь дотоодын геологичдын дунд хэдийн танигдаж, түгээмэл хэрэглээ болсон.

Манай компанийн онцлог нь зөвхөн программ хангамж нийлүүлэхээс гадна тухайн уурхайн талбайд hardware суурилуулалтыг 100 хувь өөрсдөө гүйцэтгэж, цаашдын засвар үйлчилгээ, техник арга зүйн дэмжлэгийг цогцоор нь үзүүлдэгт оршино.

Өнөөдөр уул уурхай, эрдэс баялгийн салбарт технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд хурдацтай хөгжиж, уурхайн үйл ажиллагааг илүү бүтээмжтэй, алдагдал багатай болгож байна. Энэ хүрээнд “Дата Ресурс” ХХК дижитал шилжилтийг түүчээлж, олон улсад баталгаажсан ухаалаг шийдлүүдийг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагаа, найдвартай засвар үйлчилгээний чанарт онцгой анхааран ажиллаж байна.