Мэдээ
Газар дор уусган баяжуулах технологи ашигласнаар ураны хүдрээс 70-90 хувийг ялгаж авах боломжтой
Монгол Улсад одоогоор хайгуул хийж, олборлолтод бэлдсэн ураны 13 орд бий. Эдгээр ордын 40 орчим хувьд газар дор уусган баяжуулах аргаар олборлолт явуулах боломжтой ажээ. Энэ хэрээр ураныг газар дор уусган баяжуулах аргын технологи Монгол Усад чухал байгаа юм. Газар дор уусган баяжуулах арга ашиглах нь хямд төсрийн дээр ураны хүдрийн 70-90 хувийг ялгаж авах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин “дунд” дүн авчээ
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал боловсруулах зорилгоор жил бүр уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгааг бэлтгэн гаргадаг билээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл буурч магадгүй
АНУ-д нийлүүлэх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ. Татварын энэ шийдэл гангийн үнэ болон үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх нь хөрөнгийн зах зээлийн шинжээчдын анхаарлын төвд байна. Хэдийгээр Америкийн төрийн тэргүүний шийдвэр албажаагүй байгаа ч энэ оны эхний хагаст гангийн үйлдвэрлэл буурч магадгүй байгаа ажээ. AISU-d бичсэнээр өнгөрсөн долоо хоногт гангийн үнэ дэлхийн зах зээл дээр тонн нь 355 ам.доллар байгаа бол төмрийн хүдрийн үнэ 106 ам.доллар байна. Харин арматурын үнэ 510-570 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ажээ.
Чилийн Codelco 2025 онд 1.39 сая тонн зэс үйлдвэрлэнэ
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын Codelco компани 2025 онд 1.391 сая тонн зэс олборлохоор төлөвлөж байна гэж Ройтерс мэдээллээ. Тус компани 2025 онд 4.727 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн байна.
АНУ-д нийлүүлэх бүх төрлийн ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна
Сонгогдсоноосоо хойш татвараар дэлхий нийтийг айлгаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ээлжит “бэлгээ” барилаа. Тэрээр АНУ-д нийлүүлэх бүх төрлийн ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулахаар болжээ. “Theguardian”-д бичсэнээр бол Ерөнхийлөгч шийдвэрээ энэ 7 хоногт баталгаажуулах юм байна. Магадгүй мягмар, эсвэл лхагва гаригт татвар хүчин төгөлдөр болохыг тэр үгүйсгэсэнгүй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн байгууламжуудын угсралтын гэрээг байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанитай инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг өчигдөр /2025.02.06/ байгууллаа.
“Saudi Aramco” 120 тэрбум ам.долларын орлого олжээ
Газрын тосны аварга компани гэгддэг “Saudi Aramco” өнгөрсөн 2024 онд 120 тэрбум ам.долларын орлого олж, гурав дахь жилдээ дэлхийн хамгийн их ашиг олсон компанийн нэг хэвээр байгаа талаар “AP” агентлаг мэдээлжээ. Хэдийгээр заримдаа нефтийн үнэ буурч байсан ч компанийн засаглал, менежментийн оновчтой бодлогын ачаар ашиг нь буурсангүй. Энэ жил ч ашиг буурахгүй гэж тооцоолж байгаа аж.
Их Британийн “ВР” компани Энэтхэгт анхаарал хандуулж байна
Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” сүүлийн жилүүдэд бизнесийн хүрээгээ амжилттай тэлсээр байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр тус компани 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу Энэтхэгийн баруун эргийн ойролцоох хамгийн том ордоос газрын тосны олборлолтыг 44 хувь, хийн олборлолтыг 89 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. “ВР” компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 1974 онд нээгдсэн Мумбайн ордоос газрын тосны олборлолтыг 44 хувиар нэмэгдүүлснээр олборлолт 65,41 сая тонн болох аж. Харилцан ашигтай байх бизнесийн зарчимд суурилсан дээрх гэрээ үр ашгаа өгнө гэдэгт эрх баригчид итгэл төгс байна.
ХАВРЫН УЛИРЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ MONGOLIA MINING 2025
Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана. Жил бүрийн намрын улиралд зохион байгууллагддаг Mongolia Mining үзэсгэлэн өнөө жил уул уурхайн салбарын улирлыг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
ОХУ газрын тос, байгалийн хийн борлуулалтаас 108,22 тэрбум долларын ашиг олжээ
ОХУ-ын 2024 оны холбооны төсөвт газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого 26 гаруй хувиар өсч 108,22 тэрбум доллар болсон талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Нефть, байгалийн хийн худалдаанаас олдог орлого нь Оросын эрх баригчдад санхүүгийн хамгийн чухал эх үүсвэр бөгөөд сүүлийн 10 жилд холбооны төсвийн нийт орлогын гуравны нэгээс доошгүйг эндээс бүрдүүлсээр иржээ. Харин 2023 онд нефтийн үнэ буурч, мөн хийн экспорт буурсан нь орлогыг 24%-иар буурахад хүргээд байсан юм. Мэдээж үүнд Украинтай хийж байгаа дайн сөргөөр нөлөөлж байгаа ч байдал цаашид тогтворжино гэдэгт эрх баригчид итгэлтэй байна.
АНУ-д нүүрсний хэрэглээ өсөх магадлалтай байна
Хэдийгээр олон улсад нүүрсний гаралтай эрчим хүчийг цэвэр эрчим хүчний шийдлээр солих шаардлагатай талаар их ярьж байгаа ч бодит байдал дээр дүр зураг өөр байна. Ялангуяа нүүрсний зах зээлийн томоохон тоглогч АНУ-ын хувьд эрчим хүчний нүүрсний зах зээл нээлттэй байгаа талаар “Greencitytimes”-д онцолжээ. Нөгөө талаар дэлхийн нүүрсний хэрэглээ аажмаар нэмэгдэж байгаа нь 2025 онд АНУ-ын эрчим хүчний нүүрсний зах зээлд боломж олгож байна.
Европын гангийн нийгэмлэг цэвэр технологид анхаарч байна
Хэдийгээр Орос-Украины дайн энэ жил дуусна гэсэн хүлээлт байгаа ч Европын эдийн засаг савлагаатай хэвээр байна. Европ дахь гангийн үйлдвэрлэл, тэр дундаа Европын холбооны орнуудад 2022 он хүртэл харьцангуй жигд байсан. “Fastmarkets”-ийн тайланд дурдсанаар бол Европын холбооны улс орнуудын гангийн нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 10 сард 109.3 сая тонн болж, 2023 оны мөн үетэй харьцуулахад 2.1%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч үүнийг өсөлт гэж хэлэхэд учир дутагдалтай. Учир нь, хэрэглээ эхний улиралд 3%-иар, хоёрдугаар улиралд 1.3%-иар буурсан байна
ОХУ дэлхийн тэргүүлэгч алт үйлдвэрлэгч орон болохоор төлөвлөжээ
Хэдийгээр олон улсын эдийн засгийн хориг, Украинд өрнүүлж байгаа дайн нь ОХУ-ын эдийн засагт хүндрэл учруулж байгаа ч алтны нөөцөө сайн хуримтлуулсан хэвээр байна. Оросын алтны нөөцийн үнэлгээ өнгөрсөн 2024 оны аравдугаар сард 207.7 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ. Энэ нь 1999 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн тус улсын олон улсын нөөц дэх алтны эзлэх хувь 32.9%-д хүрсэн байна.
“Rio Tinto” Швейцарийн “Glencore”-той нэгдэх үү?
Дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг “Rio Tinto” Швейцарын “Glencore” компанитай нэгдэх эсэх асуудал уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байна. Өмнө нь буюу 2014 онд энэ яриа хүчээ авч байсан ч олон шалтгааны улмаас энэ асуудал зогссон билээ. Тэгвэл шинэ он гараад энэ яриа дахиад эрчээ авч байна. “OilPrice.com”-д нийтэлснээр энэ талаарх эхний шатны хэлэлцээ эхэлчихсэн байгаа аж. Мэдээж олон тэрбумын хөрөнгийн асуудал яригдаж байгаа болохоор талууд талууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм. Гэхдээ энэ талаарх мэдээллийн дараа "Glencore" компанийн хувьцааны ханш 7.4 хувиар өсөөд байна.