Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг хойшлууллаа ​​​​​​​Сүүлийн өдрүүдэд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр"-ийг үргэлжлүүлэх, Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх асуудал хурцаар яригдаж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”- ийг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Дайн Оросын байгалийн хийн экспортод сөргөөр нөлөөлөөгүй Хэдийгээр дайн үргэлжилж буй ч Украины нутгаар дамжуулан Европ руу хийдэг Оросын байгалийн хийн экспорт тогтвортой хэвээр байгаа талаар “Газпром” компанийн удирдлага “Ройтерс” агентлагт ярьжээ.
Төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэжээ 2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө.
Нүүрсний экспортыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь эрсдэлтэй юу? ​​​​​​​2025 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэс, 18 тонн алт, 9 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн нь гадаад валют, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгоод байна.
“Трафигура” компанийн ашиг Монгол дахь луйврын улмаас буурлаа “Трафигура” компанийн 2023-2024 оны санхүүгийн жилийн цэвэр ашиг нь 62%-иар буурч, тус компани 1.1 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.
Б.Тулга: Боомт нээх нь нарийн үе шаттай Гэтэл одоогоор тус тусгай хамгаалалттай газрын онгон дагшин, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүсэд 38 цэг дээр хууль бусаар алт олборлосон болохыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос тогтоожээ.
“BP” 2.3 тэрбум долларын ашигтай ажиллажээ Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох  Их Британийн “ВР” энэ оны эхний 3 улирлын байдлаар 2,3  тэрбум долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв.  Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага улирлын ашиг болж байгаа бөгөөд нефтийн үнийн бууралттай холбоотой хэмээн шинжээчид онцолжээ.
Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрэх үү? 2024 оны эхний гурван улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн  94,974,6 тэрбум юань (13,004,3 тэрбум ам.доллар) болж, өмнөх оны мөн үеийнхээс 4,8 хувиар өссөн талаар “China Briefing”-д онцолжээ. Улирлаар авч үзвэл, нэгдүгээр улиралд ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувь, хоёрдугаар улиралд 4.7 хувь, гуравдугаар улиралд 4.6 хувиар өссөн байна.
Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Арабын Нэгдсэн Эмират Улстай уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцлаа. 
Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт”-ыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацын бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан баталлаа.
Монголбанк өнгөрсөн сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ  Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Казахстан  ураны татвараа 18 хүртэл хувиар нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт буурах уу? Дэлхийн ураны зах зээлийн гол тоглогчдын нэг Казахстан улсын эрх баригчид ураны олборлолтын татвараа /АМНАТ/ ирэх оноос үе шаттайгаар нэмэгдүүлж, 2026 он гэхэд 18 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Тус улсын уран олборлогч “Казатомпром компани”-иас мэдээлснээр татварын өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм. Татвартай холбоотой энэ өөрчлөлтийг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төсвийн орлогын шинэ эх үүсвэр олохыг Засгийн газарт даалгасантай холбоотой гэж  “Energynews”-т онцолжээ.
“ЗАМайн Сервисиз” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сэргээн засах төвийг тохижууллаа Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээ, сургалт, зөвлөгөөг хүргэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” /ХБХСЗХТ/ мэргэжлийн сэтгэлзүйн өрөөтэй боллоо.
Чилийн уул уурхайн олборлолт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ Чилид зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, 10 дугаар сард энэ жилийн болон Ковидын дараах хамгийн дээд түвшинд хүрчээ.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа юм.
Хөнгөн цагааны үнэ өсөх төлөвтэй байна Хөнгөн цагааны нийлүүлэлтийн хомсдолын улмаас үнэ нь цаашид өсөх магадлалтай болсон талаар олон улсын эрдэс баялгийн шинжээчид “Steelnews”-д мэдээлжээ. Тэдний онцолсноор хөнгөн цагааны үнэ нэг тонн нь дунджаар 2594 ам.долларт хүрч байгаа бөгөөд 2900 гаруй ам.долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. 2021 онд нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, 2008 оноос хойших дээд хэмжээндээ хүрч байсан билээ.  
Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2024 онд 5.3%, 2025 онд 6.5%-иар өсөх төлөвтэй байна Дэлхийн Банкнаас хагас жил тутамд "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулдаг билээ. Өнөөдөр /2024.11.29/ тус тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байна. 
Энэтхэгийн компаниуд Монголоос коксжих нүүрс нийлүүлэх талаар ярилцаж байна Энэтхэгийн "JSW Steel" болон төрийн өмчит "Steel Authority of India" (SAIL) компаниуд коксжих нүүрс импортлохоор Монголын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
3 4 5 6 7 8 9