Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятадын гангийн  үйлдвэрлэл буурч магадгүй

Р.Ренчиндулам

АНУ-д нийлүүлэх  ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн билээ. Татварын энэ шийдэл гангийн үнэ болон үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх нь хөрөнгийн зах зээлийн шинжээчдын анхаарлын төвд байна. Хэдийгээр Америкийн төрийн тэргүүний шийдвэр албажаагүй байгаа ч энэ оны эхний хагаст гангийн үйлдвэрлэл буурч магадгүй байгаа ажээ. AISU-d бичсэнээр өнгөрсөн долоо хоногт гангийн үнэ дэлхийн зах зээл дээр тоннн нь 355 ам.доллар байгаа бол төмрийн хүдрийн үнэ 106 ам.доллар байна. Харин арматурын үнэ 510-570 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ажээ.  

Мэдээж Трампын татварын шийдэл үйлдвэрлэлд шууд нөлөөлөхгүй. Учир нь, БНХАУ дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч, бусдаас харьцангуй хамаарал багатай. Гэхдээ шинжээчдын үзэж байгаагаар Хятадын гангийн үйлдвэрлэл буурах төлөвтэй байгаа аж. БНХАУ-ын гангийн эрэлт 2025 онд 1.5 хувиар буурах төсөөллийг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Металлургийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэн гаргасан байна. 2024 онд БНХАУ-ын гангийн нийт хэрэглээ 863 сая тонн байсан бол 2025 онд 850 сая тонн байна гэж дээрх судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд мөн тооцоолжээ. Энэ нь дотоодын эцсийн хэрэглэгчдийн эрэлт бага байгаа гэсэн үг юм. Мөн нийлүүлэлтийн илүүдлээ багасгахын тулд БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид экспортоо эрс өсгөсөн нь бусад орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахаар хариу арга хэмжээ авахад хүргэсэн талаар Дэлхийн гангийн ассоциацын мэргэжилтнүүд тодотгож байна.

Сонирхуулахад, гангийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг гол түүхий эд нь төмрийн хүдэр. Төмрийн хүдрийг илчлэг өндөртэй коксжих нүүрсний тусламжтайгаар хайлуулж ган гаргаж авдаг. Түүнчлэн нэг тонн ган үйлдвэрлэхэд нэг сая тонн боловсруулаагүй нүүрс, 1.7 тонн төмрийн хүдэр ашигладаг байна.