Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
“Эрдэнэс Монгол” компанийн “Монгол нүүрс” брэнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газар дэмжсэн учраас гишүүдийн нэг их эсэргүүцэлгүйгээр батлах байх гэсэн хүлээлт байна. Гол нь хуулийн төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно.
Хайгуулын хувь заяаг малчид биш хууль шийддэг Малчин та геологи, уул уурхайн салбарыг дэмжихгүй байж болно, үүнийг бид хүндэтгэнэ. Тийм бол та төрөөс олгож буй халамжийг авахаа больё гэж хэлдэг ёс зүйтэй байх хэрэгтэй” хэмээн геологич Ч.Энх-Амгалан “Mining week”-ийн индэрээс хэлж орхив. Түүний эшлэлийг олон нийтийн сүлжээнд геологичид идэвхтэй хуваалцсаныг харвал орон нутаг хийгээд чулуулгийн шинжээчид хоорондын үл ойлголцол туйлдаа хүрчихсэн гэмээр.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, иргэний нийгмийн ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын ЗДТГ болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамтаар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлснийг УУХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нээлтэд оролцож үг хэллээ. 
“Оюу толгой” компани усны ашигтай хэрэглээгээрээ салбартаа тэргүүлж байна  “Оюу толгой” компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Б.Түвшинтөгс: Монголын эдийн засгийн өнөөгийн байдал Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж
MMJ-ийн редакц   Намгарын Алгаад бүтээлийнх нь эмхэтгэлийг дурсгав      “Ассоциацын” хэмээн салбартаа хүндлэгддэг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Намгарын Алгаагийн цолны мялаалга, хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 22-нд “Их наяд” цогцолборт болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан Д.Цахилгаан зэрэг төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд, геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад гээд салбар салбарын, үе үеийн төлөөллүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.
The Mongolian Mining Journal  The Best partner боллоо “Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд” уриатай “Эрдэс боловсруулалт-2022” (Mineral Processing-2022) олон улсын  онол-практикийн хурал энэ сарын 21-нд “Миллениум Плаза” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, тус хурлын Мэдээллийн түншээр ажилласан уул уурхай, эдийн засгийн топ сэтгүүл The Mongolian Mining Journal нь “The Best partner”-аар тодрон, шагналаа гардаж авлаа.
“Bauma 2022” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэлнэ Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2022” 33 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (10.24-30) эхэлж байна.  Аравдугаар сарын 24-28-нд "Уул уурхайн тогтвортой найдвартай үр  ашигтай хөгжил", "Байгаль орчин ногоон хөгжил" зэрэг  сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх юм.
Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын  тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг  маргааш /10.20/  МУИС-ийн Номын санд зохион байгуулагдах гэж байна.  Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд “Өнгөрсөн ба Одоо”, “Асуудал ба Шийдэл”, “Одоо ба Ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвээр үргэлжлэх юм.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлыг хэлэлцэнэ Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт аравдугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар цахимаар баяр хүргэж, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээлтийн үг хэлнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2022.10.17/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн асуудал, газрын тосны бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.
 “Кантон файр” виртаул үзэсгэлэн зохион байгуулагдаж байна Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, сүүлийн үеийн шилдэг технологийг судлан нэвтрүүлэх, түншлэлийн хүрээгээ тэлэх хамгийн том боломж олгодогоороо дэлхий нийтэд алдартай “Кантон файр” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 15-24-нд, 132 дахь жилдээ  “Худалдааны гүүр” нэрийн дор зохиогдон байгуулагдаж байна.  
AmCham Mongolia: Оюу Толгой төсөл Монгол Улсын эдийн засаг өсөхөд нөлөөлнө     Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (AmCham Mongolia) сар бүр зохион байгуулдаг ээлжит  хэлэлцүүлэг өнөөдөр  “Surviving or Thriving in 2023” сэдвийн хүрээнд “Блю Скай” зочид буудалд боллоо.
Н.Бямбацогт: УБТЗ-ын тарифийн үнийг нэмж, ачаа барааг эрэмбэлэх шаардлагатай УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Н.Бямбацогт УБТЗ ХНН /хувь нийлүүлсэн нийгэмлэг/-ийн үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй өнөөдөр “Ганзам палас”-т  уулзалт  хийлээ. Уулзалтын үеэр төмөр замын тарифийн үнийг нэмэх, мөн ачаа барааг эрэмбэлэх шаардлагатай байгааг мэдэгдлээ.
Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ Есдүгээр сарын 23-аас 29-ний өдрүүдэд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийгдсэн байна.
2022 он гарсаар төгрөг ам.долларын эсрэг 16.5 %-иар сулраад байна Боомтуудын хүндрэлээс болоод экспорт, импортын хязгаарлалт эдийн засагт сөргөөр нөлөөлж  Монгол Улсад инфляц өндөр, төгрөгийн ханш суларч эдийн засгийн өсөлт саарч байна. Монгол Улс 2022 оны 12 дугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр барагдуулах тус тус хуваарьтай.
ТӨК-иудын ил тод байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай ББЗХ-ийн Монгол дахь менежер Н. Дорждарь ТӨК-иудын ил тод байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай
Төр өөрөө ТӨК-иудаа санхүүгийн тогтворгүй байдалд оруулж байна. Эдийн засгийн судлаач А.Батпүрэв  Төр өөрөө ТӨК-иудаа санхүүгийн тогтворгүй байдалд оруулж байна.
Нийт  хүчин чадлын  18 % нь сэргээгдэх эрчим хүч “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
4 5 6 7 8 9 10