Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай хуулийн төслийг байнгын хороодтой зөвшилцөнө Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын хэлэлцээрийн төслийг эцсийн байдлаар батлах хуулийн төсөл бэлэн болжээ. Тиймээс уг төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой хэлэлцэхээр боллоо. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн /2025.01.22/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрт эцсийн байдлаар гарын үсэг зурах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д тус хуулийн төслийг хүргүүлэхээр болсон юм. 
Хятад нүүрсний зах зээлийн гол тоглогч хэвээр байна АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныхоо дараа эдийн засгийн бодлогоо тодорхойлохдоо Хятадыг онцолсон. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадтай худалдааны дайн хийж байснаа үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Нэгэнт бодлого тодорхой болсон учир Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тэгвэл эдийн засгийн, тэр дотроос металлургийн нүүрсний зах зээлд Хятад улс ямар байр суурьтай байгааг “Fastmarkets”-ийн шинжээчид тодорхойлжээ. Тэдний онцолсноор металлургийн нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, ялангуяа Австралийн зах зээлд голлох цэг хэвээр байх юм байна. Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч болохын хувьд Хятадын эдийн засгийн өсөлт, бууралт олон улсын зах зээлийн үнэд хүчтэй нөлөөлдөг нь хэвээр байх ажээ.
НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТАВ Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумд амжилттай оролцож байна.
Хамтын ажиллагаанд чиглэсэн Давосын уулзалт “Давос-2025” дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-нд Швейцарын Давос хотноо болж байгаа билээ. Тус чуулга уулзалтыг энэ жил “Ухаалаг эрин үе дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс эхлээд хиймэл оюун зэрэг сэдвийг хамарсан 200 гаруй хуралдааныг зохион байгуулах ажээ. Уулзалтад дэлхийн 200 орчим улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3000 орчим хүн оролцож байгаагийн дотор улс төр, бизнесийн салбарын манлайлагчид багтаж байгаа юм. Ерөнхийдөө дэлхийн улстөр эдийн засагт тулгараад буй олон асуудлыг хамтын хүчээр шийдэхийн чухлыг чуулга уулзалтын үеэр онцлон тэмдэглэх юм байна.
ОУСК-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ШИНЭ СУУРИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МАТЬЮ ЛЕ БЛАН ТОМИЛОГДЛОО Дэлхийн банк группын гишүүн, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Матью Ле Блан томилогдсоныг тус байгууллагаас мэдээллээ.
Хятад-АНУ-ын үнэ тарифын өрсөлдөөн үргэлжлэх үү?  Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон нь олон улсын улс төр болон эдийн засагт нөлөө үзүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. Ялангуяа энэ нь АНУ, БНХАУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлөх нь судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг их татаж байна. Трампын өмнөх засаг захиргааны үед Хятад улс АНУ-ын нүүрсний импортод татвар ногдуулсан нь удаан хугацааны турш маргаан дагуулсаар ирсэн. Харин одоо геополитик
Европын улс руу төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад айлчлах үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулхадир Уралоглу нар гарын үсэг зурлаа.
Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө Монгол Улсын Засгийн газар, болон Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компани хоорондын "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2025.01.17/ боллоо. Ингэснээр Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөлж байгаа юм. 
Австралийн уул уурхайн экспорт 100 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй Ирэх дөрвөн жилд Австралийн уул уурхайн экспорт 100 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй байгааг шинжээчид онцолсныг “The Guardian”-д мэдээлжээ. Зөвхөн 2024 оны сүүлийн хагаст уул уурхайн салбараас улсын төсөвт ордог орлого 36 тэрбум ам.доллараар буурсан байна. Үүнд олон улсын геополитикийн ээдрээтэй байдалтай холбоотой эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа ч Хятадын эдийн засгийн бууралт гол жин дарж байгаа ажээ. Хятад бол Австралийн уул уурхайн бүтээгдэхүүний гол импортлогч улс.
Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ сарын 17-нд гарын үсэг зурна “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ сарын 17-нд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.  Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 14-ний хуралданаар уг шийдвэрийг гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
ОПЕК-ийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэх үү?   ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) орнууд энэ онд олборлолтоо нэмэгдүүлж магадгүй байгаа талаар “Argusmedia”-д онцолжээ. Тэд өнгөрсөн жил олон шалтгааны улмаас олборлолтоо бууруулсан бөгөөд энэ нь 2021, 2022 оны цар тахлын үеийнхтэй ойролцоо байсан юм. Тодруулбал, 2024 онд түүхий нефтийн олборлолтоо өдөрт 1.66 сая баррелиар бууруулж 33.96 сая баррель болгожээ. Энэ нь 2023 оныхоос ч илүү буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоо өдөрт 3.1 сая баррелийг олборлосон нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 3 хувьтай тэнцэж байна. Харин энэ жилийн хувьд олборлолтоо аажмаар нэмэгдүүлснээр стратегийн зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртох ажээ. 
Танилц: Энэ сарын үнэт металлын ханш  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллээр энэ сард нэг грамм алт 289,904.75 төгрөг, нэг грамм мөнгө 3,128.34 төгрөг байна. 
Монгол Улс- Франц улс хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан зүйл заалтын тойм Франц улстай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох учраас Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Монгол Улсыг оруулж, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр үнэлж болохгүй үр ашиг гэж бий.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
АНУ-д хийн түлшний үнэ буурна Инфляц буурч, дотоодын газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж байгаагаас шалтгаалаад энэ онд АНУ-д хийн түлшний үнэ бага зэрэг буурна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. 2024 оны эхний хагаст хийн түлшний үнэ өссөн бол сүүлийн хагаст буурсныг тайланд онцолжээ. Улсын хэмжээнд нэг галлон хийн түлшний дундаж үнэ 2024 онд 2.98 ам.доллар байсан нь өмнөх жилийнхээс 12 центээр буурсан үзүүлэлт болохыг АНУ болон Канадын шатахууны үнэ, чанар, байршил зэргийг мэдээлдэг GasBuddy-д мэдээлсэн байна.         
Хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулна Эдийн засгийн хориг арга хэмжээ, Украйны эсрэг хийж буй дайны улмаас 2025 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, банкуудын ашиг буурах төлөвтэй байна гэж Оросын хоёр дахь томоохон банк болох “VTB”-гийн гүйцэтгэх захирал Андрей Костин “Reuters”-т онцолжээ.
ОХУ нүүрсний экспортын татвараа цуцаллаа Нүүрсний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний экспортын татвараа албан ёсоор цуцалсан талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. Шинжээчдийн ярьж байгаагаар   нүүрсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж.
ГОЛОМТ БАНК 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН БОНД ГАРГАЛАА Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа.
2025 онд газрын тосны үнэ өсөх үү? Өнгөрсөн жилийн газрын тосны үнэ тойрсон төлөв байдлыг Хятад улс эрэлтээ бууруулах вий гэсэн нийлүүлэгч компаниудын болгоомжлол төдийгүй бүтээгдэхүүн  нийлүүлэлт тасалдах эрсдэлд ач холбогдол өгөөгүйгээр тодорхойлж болохоор байлаа. Энэ нь үнийг  харьцангүй тогтвортой байлгаж чадсан бөгөөд 2025 онд хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалан уг байдал үргэлжлэх төлөвтэй байна.
2025 онд алтны үнэ ханш ямар байх вэ?  Үнэт металлын салбарт дэлхийд тэргүүлэгч “Гереус прэшиүс металл” компанийн үзэж буйгаар алтны үнэ 2025 онд өнгөрсөн жилийнхтэй адил өсөлттэй байх ажээ.
2 3 4 5 6 7 8