А.Халиун
Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сард анх ил болгож, зээлийн чанар, зээл олголтын явц, ажил хариуцсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ. Тухайн үед банкны нийт актив хөрөнгө 3.3 их наяд төгрөг, үүнээс 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлээс 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл байжээ.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд банкны үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарч буйг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал 3. Нарантуяа болон тус банкны удирдлагын багийнхан сэтгүүлчдэд танилцуулж, цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлсэн юм. 2015 онд 5.7 их наяд төгрөгийн активтай том хэмжээний төслүүд санхүүжүүлдэг банк байсан бол өнөөдөр 2.3 их наядын активтай болтлоо агшсан байна. Энэ жижигхэн активын 56-57% нь чанаргүй зээл хэвээр байгаа нь сэтгэл зовоох асуудал болжээ. Чанаргүй зээл тоон дүнгээр буурсан ч нийт активт эзлэх хувь нь өндөр хэвээр буй юм.
Тус банкинд орлого нэмэгдүүлэх, эргэн төлөгдөх боломжит зээлүүд нь үндсэндээ төлөгджээ. Харин 2017 онд Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулсны дараа олгосон арилжааны банкнуудаас санхүүжүүлж болох байсан чанаргүй олон зээл үлдсэн байна.
Одоогоор 553.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 7 зээл Иргэний шүүхээр хянагдаж буй ажээ. Мөн эрүүгийн 9 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэрэгт Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, ТУЗ- ийн дарга, гишүүд, мэргэжилтэн, хэлтсийн захирал, улс төрийн албан тушаалтан зэрэг 57 албан тушаалтан, тэдэнтэй холбоо хамааралтай 80 иргэн шалгагджээ.
Өнөөдрийн байдлаар:
Энд хамгийн том дүнтэй 3 зээл байгаа нь:
"Хөтөл" ХХК- иас цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр авсан зээлийн үлдэгдэл 373 тэрбум төгрөг.
"Эрэл" ХХК-ийн байшин үйлдвэрлэх комбинат байгуулна хэмээн ХБНГУ-ын банкнаас авсан зээл болон Дотоодоос 30%-ийг босгосон 170 тэрбум төгрөгийн зээл байх бөгөөд захиалсан байгууллага үйлдвэрлэсэн барилгыг нь хүлээн авахгүй байгаагаас энэ төсөл гацсан аж.
"Бэрэн" ХХК-ийн 2 зээл байгаагийн нэг нь орон сууцны "Хангай" хотхоны зээл. Энэ зээл хуваарийн дагуу төлөгдөж байна. Харин Дарханд арматурын үйлдвэр байгуулна хэмээн авсан зээлийн 135 тэрбум төгрөгийн үлдэгдэл эргэлзээтэй зээлийн жагсаалтад оржээ.
Хөгжлийн банк эдгээр том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газарт танилцуулсан бөгөөд Засгийн газар асуудлын шийдлийг олох Ажлын хэсэг байгуулж, тогтоол гаргах аж.
ИХЭНХ БОНДЫГ 2026-2027 ОНД ЭРГЭН ТӨЛНӨ
Засгийн газрын гаргасан бондын эргэн төлөлтийн тухайд 2023 оны 10, 12 сард 500 сая ам.долларын Евро бонд. 30 тэрбум иенийн "Самурай" бондын төлбөрийг төлж, гадаад эх үүсвэрийн ор төлбөрөө хугацаанд нь барагдуулснаа мадээлж байв. Харин ойрын үед барагдуулах өр төлбөрийн талаар танилцуулгын үеэр тодруулахад, "2025 оны 11 дүгээр сард молех бондын хугацаа сунгасан. 2026 онд төлөх ОХУ-ын бондын төлбөрийг төлөх эх үүсвэр нь бэлэн байна. Ихэнх бондууд 2026-2027 онд төлөгдөнө. Ойрын үед бондын эразн төлөлтийн дарамт харьцангуй бага. Одоогоор 1.7 орчим их наяд төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлснээс 800 орчим тэрбумыг дотоодын зах зээлээс, 700 орчмыг гадаад зах зээлээс босгосон" хэмээн танилцуулгын үеэр мэдэгдэв.
Засгийн газар болон Монголбанкнаас Хөгжлийн банканд Чанаргүй зээлийн сан байгуулж эрсдэлээс сэргийлэхийг даалгажээ. Тэгэхээр 1.2 их наядын өөрийн хөрөнгөнийхөө 900 гаруй тэрбум төгрөгийг тус санд хуримтлуулбал банк цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд орно.
Шинэ оны өмнөхөн Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, санхүүгийн хүндрэлээс хэрхэн гарах төлөвлөгөөтэй танилцсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас хоёр тогтоол гаргахаар бэлтгэж байна.
Нэг нь, үүсгэн байгуулагчийн хувьд дүрмийн санг 700 тэрбумаар нэмэгдүүлэх, Хоёр дахь нь, төртэй холбоотой буюу төрийн өмчит ААН-үүд, яамдууд хариуцан төлөх зээлийн багцад 800 гаруй тэрбум төгрөг бий. Удаан хугацаанд Хөгжлийн банкны балансад байх шаардлагагүй болсон энэ зээлүүдийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, тооцоог нь харилцан суутгах болон заримыг нь TOCBOOC санхүүжүүлэх замаар шийдвэл банкны баланс цэвэрлэгдэнэ гэдэг асуудлыг тавьсан байна.
ХӨГЖЛИЙН БАНК ХЭРХЭН ШИНЭЧЛЭГДЭХ ВЭ?
2.3-хан их наядын хөрөнгөтэй, түүнийх нь 57% нь чанаргүй байхад Монгол Улсын хөгжлийг дэмжих бодлогын банк гэж ярих боломжгүй. Тиймээс шинэчлэх хэрэгтэй.
2024 оны Монгол Улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтыг харвал:
Энэ хөрөнгө хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрт зарцуулагдаж, тэр төслүүд нь эргээд ажлын байр нэмэх, ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад зарцуулагдах ёстой. Улс оронд санхүүгийн зохистой механизм ажиллаж байж оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдөг.
"Бид маш их хөрөнгийг үр дүнгүй зарж байна. Манай улсын макро эдийн засгийн орчин тогтворгүй байна. Гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөд орлого нэмэгддэг. Үнэ буурахад дагаж буурдаг. Үүнийг дагаад эдийн засаг эмзэг Тогтворгүй, байнга савлаж байдаг зүй тогтолтой. Эдийн засгийн эмзэг байдлаас гарах, экспортыг дэмжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ин Хөгжлийн банкны шинэ алхам.
Улсын төсвийн орлогын 34-35%, нийт экспортын 93%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа тохиолдолд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярих хэцүү. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг сайжруулж, ганц уул уурхайгаас хамааралтай биш, орлого нэмэгдүүлдэг олон эх үүсвэр, салбаруудтай болоход Хөгжлийн банк ажиллана гэж зорилгоо тодорхойлжээ.
ХӨГЖЛИЙН БАНК НЭР ХҮНДИЙН ЭРСДЭЛД ОРСОН
Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийг дэмжих, аль нэг салбарт хөрөнгө босгож, санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан хөгжлийн институц. Энэ зорилго, зориулалтынхаа хүрээнд хамгийн сүүлд санхүүжүүлсэн төсөл гэвэл
2017 онд хуульд өөрчлөлт оруулж, зорилгодоо нийцээгүй, жижиг зээлүүдийг арилжааны банк шиг олгосноор уруудан доройтох зам тавигджээ. Ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь засаглал, шийдвэр гаргахад улс төрийн нөлөө их байсантай шууд холбоотой. Банкны дотоод үйл ажиллагаанд улстөрчид оролцдог зэргээс болж өнгөрсөн хугацаанд ТУЗ, Гүйцэтгэх захирал нь олон удаа солигдсон. Таван хүний дөрөв нь солигдож, ажилчдын ажил Үүргийн хуваарь тодорхойгүй болсон гэх мэт асуудлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Эцэст нь Хөгжлийн банк нэр хүндийн эрсдэлд оржээ. Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт суларсан, шүүхийн ажиллагаатай холбоотой асуудлаас үүдэн мэргэжлийн боловсон хүчнээ маш олноор алдсан. Энэ банкнаас зээл авах үйлчлүүлэгч, ажилд оръё гэж ирэх хүн байхгүй болсон.
Банк санхүүгийн байгууллагын нэр хүнд маш эмзэг, иргэдийн итгэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүхнийг өнөөгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч шинэчлэх алхмуудаа тодорхойлжээ.
2025 ОНД 2 ИХ НАЯДЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Ерөнхий сайд шинэ оны өмнөхөн хийсэн мэдэгдэлдээ, Хөгжлийн банкийг сонгодог Экзим банкны жишгээр ажиллуулахаа дурдсан. Тус банкны удирдлагын багийнхан ч цаашид экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээ мэдэгдэж байна.
Санхүүжүүлэх төслийнхөө эдийн засгийн үр ашгийг тооцоолдог Төслийн судалгааны газрыг шинээр байгуулжээ.
"Юуны өмнө хууль эрхзүйн орчноо сайжруулна. Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төдий биш, шинэчилсэн найруулга хийх хуулийн төсөл боловсруулсан. Төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа яамдуудаас санал авсан, одоо Засгийн газарт өргөн барихаар бэлтгэж байна.
2025 оны эхний улиралд багтаан төслүүдээ судална. Эхлээд хамгийн сайн төслийг боловсруулж бэлдээд, төсөлд тохирсон санхүүжилтийг судална. 2025 онд II улирлаас төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхэлнэ." хэмээн тус банкны Гүйцэтгэх захирал 3. Нарантуяа онцоллоо. Энэ онд 2 их наядын төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх аж.