Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны 2 дугаар сарын 14 өдөр БНХАУ-ын Харбин хотод “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам”-ын гэрээнд гарын үсэг зурна

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ажиллагаа маргааш болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ажиллагааг албан ёсоор эхлүүлэх аж.

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам болж буй бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсаас зорин очсон зочид төлөөлөгчид уг наадмын хаалтын үйл ажиллагаанд уригдан оролцоно.