Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин их алт экспортоллоо

Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр 2025 оны эхний 2 сарын дүнгээр экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алтны тухайд өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин ихийг экспортолжээ.  

Түүнчлэн экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1728.2 сая ам.доллар буюу 86.2 хувийг эзэлж байгаа юм. Харин сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 166.7 сая ам.доллар буюу 8.3 хувь,  ургамлын гаралтай бүтээгдэхүүн 28.6 сая ам. доллар буюу 1.4  хувийг тус тус эзэлж  байгаа нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.

Түүнчлэн дээрх хугацаанд нийт 1.8 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 6 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт экспортолсон бараа бүтээгдэхүүний 8.2 хувийг алт, 42.8 хувийг нүүрс, 27.6 хувийг зэсийг хүдрийн баяжмал тус тус эзэлж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар