Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Нүүрсний үнэ 38%-иар буурсан ч биет хэмжээ өмнөх оны түвшинд байна Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан боллоо.
О.Батнайрамдал: Оюу толгойн бүлэг ордын хоёр лицензийг эзэмшигч Онтрэтэй Засгийн газар хэлэлцээр хийх хэрэгтэй Оюу толгой нь таван бүлэг ордтой, таван тусгай зөвшөөрөлтэй. Үүний хоёрыг “Оюу толгой” бус Онтрэ гэх Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. 2024 оны 12-р сарын 19-нд Канадын Арбитрын шүүх нэгэн шийдвэр гаргасан. Тэр нь “Оюу толгой”, “Онтрэ”-тэй 2005 онд хийсэн гэрээг албажуулах үүрэг хүлээсэн. Онтрэн эзэмшлийн хоёр лицензэд Оюутолгойн бүлэг ордын 30 гаруй хувь нь хамаардаг. Монгол Улс хувь эзэмшлийн хүрээнд энэ хоёр лицензийн нөөц баялгийн хэдэн хувийг эзэмшиж байгаа вэ гэдэг дээр тодорхой хариулт авахыг хүсч байна.
АНУ-ын нүүрсний компаниуд хүнд байдалд байна АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй “Худалдааны дайн” олон улсын хөрөнгийн зах зээлийг төдийгүй уул уурхайд ч сөргөөр нөлөөлж байна. “Spglobal”-д мэдээлснээр татварын нэмэгдэлтэй холбоотойгоор Бээжин АНУ-ын бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулах  бол 4-р сарын 10-наас эхлэн АНУ-аас Хятад руу экспортолж буй нүүрсэнд 52 хувийн татвар ногдуулах аж. Үнэ тарифын зөрчилдөөн эцэстээ дэлхийн ган үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч болох Хятадад нийлүүлэх нүүрсний урсгалыг гацаана гэж таамаглаж байна. Дагаад Америкийн нүүрсний компаниуд өөрсдөө ч алдагдал хүлээх нь тодорхой болж хүнд байдалд ороод байгаа юм.
“Kinross Gold” олборлолтоо нэмэгдүүлнэ Алт олборлолтын дэлхийн тэргүүлэх компанийн нэг “Kinross Gold” энэ жил олборлолтоо нэмэгдүүлэх зорилго тавьсныг “Globe Newswire”-д онцолжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Пол Роллинсонb ”Өнгөрсөн жил  Kinross-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн байлаа. Бид хөрөнгө оруулалтын 800 сая долларын өрийг төлж, ашиг орлогоо 37 хувиар өсгөж чадсан. Энэ жилийн хувьд уурхайнуудын ашигт үйл ажиллагаанд онцгой анхаарч олборлолтоо нэмэгдүүлнэ. Ингэснээр компанийн санхүүгийн найдвартай байдлыг хангах төдийгүй хувьцаа эзэмшигчдын итгэлийг сэргээнэ. Түүнчлэн ашиг өгч болохуйц уурхайнуудад хөрөнгө оруулсан хэвээр байх болно” хэмээн ярьжээ.
Төмрийн хүдрийн үнэ буурсантай холбоотойгоор “BHP”-ийн ашиг 23 хувиар буурчээ Үнэ тарифтай холбоотой “Худалдааны дайн” уул уурхайн аварга компаниудын үйл ажиллагаа, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, төмрийн хүдэр болон гангийн нүүрсний үнэ буурсан нь уул уурхайн тэргүүлэх компани болох “BHP”-гийн хагас жилийн ашиг 23 хувиар буурсан талаар “ABC”-д мэдээлжээ. Ялангуяа төмрийн хүдрийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан байна.Түүнчлэн “BHP” нэгж хувьцаанд 50 центийн ногдол ашиг зарласан нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болоод байна. 
Индонезийн зэс экспортлогчид Засгийн газрын хоригийг дахин харж үзэхийг хүсэв Дэлхийн уул уурхайн томоохон компанид тооцогддог Индонезийн “Amman Mineral” Засгийн газрынхаа баримталж байгаа бодлогоос шалтгаалан зэс олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй байгаа аж. Учир нь, тус улсын Засгийн газар түүхий эрдэс баялгийн дотоод боловсруулалтыг дэмжих өргөн хүрээний бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зэсийн баяжмал экспортлохыг хориглосон юм. Харин дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийн боломжийг ашиглах хэрэгтэй гэдэгт компанийн удирдлага санал нэгдээд байгаа ажээ. Тиймээс “Amman Mineral”-ын гүйцэтгэх захирал Рахмат Маккасау Засгийн газрыг энэ асуудалд уян хатан хандаж зэсийн баяжмалыг экспортлоход анхаарч үзнэ гэдэгт найдаж байгаагаа парламентад илгээсэн захидалдаа онцолсон байна.  
“Айвенхоу Майнз”-ын зэс, цайрын олборлолт эрчимжиж байна “Айвенхоу Майнз”-ын бас нэг томоохон төсөл болох Кипуши уурхай энэ оны нэгдүгээр сард 16,063 тонн цайр үйлдвэрлэж дээд амжилт тогтоожээ. Үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр өсч байгаа бөгөөд 2025 онд 180,000-240,000 тонн цайр олборлох зорилго тавьсан байна. Шинэ он гарснаас хойш баяжуулах үйлдвэрийн олборлолт дунджаар 88 хувь орчим байгаа бол баяжмалын агуулга нь 53 хувьтай байгаа ажээ. Харин 2026 онд 250,000 гаруй тонн баяжмал дахь цайр тогтмол үйлдвэрлэх зорилт тавьсан байна.
Трампын зарлиг “Nike” болон “Apple”-ийн хувьцааны ханш буурахад хүргэв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд 10 хувийн суурь татвар ногдуулах зарлиг гаргасан билээ. Энэ нь олон улсад дэгдээд байгаа “Худалдааны дайн”-ыг улам өдөөж байгаа төдийгүй дэлхий даяар худалдааны бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж байгаа талаар эдийн засагчид онцолж байна. Ерөнхийлөгч Трамп өөрийн гаргасан шийдвэрийг “дэлхийн бүх улс оронд харилцан татвар ногдуулахыг зохицуулсан түүхэн зарлиг” гэж дүгнэсэн ч энэ нь хөрөнгийн зах зээлд том цохилт болоод байгаа юм. “CNBC”-д бичсэнээр АНУ-ын эдийн засагт гол нөлөөтэй “Dow”, “S&P 500” болон “Nasdaq” индексийн ханш буурч 2020 оноос хойших хамгийн их уналтад орсон байна.  “Dow Jones” индекс 1,679.39 нэгж буюу 3.98 хувиар унажээ.
Б.Жавхлан: Нүүрснээс алдсан орлогоо зэсээр нөхсөн Засгийн газрын өнөөдрийн /2025.04.02/ хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ. Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрчээ.
Монголбанк өнгөрсөн сард 281.8 кг үнэт металл худалдан авчээ Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авчээ.   
Хятадын нүүрсний импорт 1.9 хувиар буурах төлөвтэй байна Гэхдээ ирэх саруудад импорт буурах нь цаг хугацааны асуудал болоод байгааг санхүүгийн шинжээчид онцолж байна.  "Галакси Фьючерс"-ийн тайланд " Хятадын дотоодын нүүрсний үнэ оны эхний хоёр сард мэдэгдэхүйц буурч байгаа нь нөөц их байгаатай холбоотой. Татан авалт ч буурч байна. Гэхдээ улстөрийн гэнэтийн шийдвэрүүдээс шалтгаалсан өөрчлөлтүүд их байгаа учир холын таамаг дэвшүүлэхэд учир дутагдалтай байна” хэмээн бичжээ.  
Саудын Араб нефтийн үнийг бууруулна Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Араб тавдугаар сард Азийн орнуудад нийлүүлдэг нефтийн үнийг сүүлийн гурван сарын хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах төлөвтэй байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
“Серро Верде” 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ Перугийн Серро Верде 2053 он хүртэл үйл ажиллагаагаа сунгах 2.1 тэрбум ам.долларын төлөвлөгөөг танилцууллаа. Перугийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Серро Верде” уурхайн зүгээс олборлолтоо нэмэгдүүлж, Арекипа бүс дэх уурхайн ашиглалтын хугацааг 2053 он хүртэл сунгахад зэхэж байгаагаа мэдэгдсэн билээ
Ц.Туваан: 2025 оны улсын төсвөөс геологи хайгуулын салбарт 20 тэрбум төгрөг зарцуулна "Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 27, 28-нд Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдаж байна. Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар энэхүү чуулга уулзалтыг 2009 оноос зохион байгуулж байгаа. Энэ жил “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд танхим болон онлайнаар шууд дамжуулж буйгаараа онцлог. Төр засгийн удирдлагууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болдог тус арга хэмжээний үеэр албаныхан дараах мэдээллийг өгсөн юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Mongolian Mining Corporation 2024 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа Монголын коксжих нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч Mongolian Mining Corporation (MMC) 2024 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа.
ХАНГИ, ГАШУУНСУХАЙТ, ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэтхэгийн Засгийн газар эрчим хүчний салбараа дэмжиж байна Энэтхэгийн Засгийн газар дулааны цахилгаан станцуудынхаа нүүрс нийлүүлэлтийн журамд томоохон өөрчлөлт оруулж, Нүүрс түгээх бодлого (NCDP) -оос “Шакти” бодлогод шилжиж байгаагаа зарлалаа. “Observervoice.com”-д бичсэнээр нүүрсний олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн энэ үед Энэтхэгийн Засгийн газар эрчим хүчний салбараа дэмжихийн тулд ийнхүү дотоодын нүүрсний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна хэмээн шинжээчид онцолжээ.
“Худалдааны дайн”-ы эргэн тойронд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн “Худалдааны дайн” олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэхэд түлхэц болж байгаа. Ялангуяа уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлөх болсныг шинжээчид онцолж байгаа юм. Трамп  ган, хөнгөн цагааны импортын бүх бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах болсноо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой холбон тайлбарладаг. Мэдээж энэ бодлого цөөнгүй улсад эдийн засгийн алдагдал үүсгэж байна. Харин заримд нь төдийлөн нөлөөлж чадахгүй аж.  Жишээ татвал, Энэтхэг улс. "Энэтхэг АНУ-д 100,000 тонн хүрэхгүй ган экспортолдог тул гангийн үйлдвэрлэлд тийм ч их сөрөг  нөлөө үзүүлэхгүй" гэж Энэтхэгийн Засгийн газрын түшмэл  Сандип Паундрик ярьжээ. 
1 2 3 4