Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жиан Гуан Яанг болон компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням ноён Жиан Гуан Яангт шинэ албанд нь амжилт хүсч, Монгол Улсын газрын тосны салбарт оруулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн хувь нэмрийг онцлон тэмдэглэв.
Талууд уулзалтаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, 1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, тогтоомжид нийцүүлэх эрх зүйн шийдлүүдийг хамтран боловсруулах талаар санал солилцлоо.
Сайд Г.Дамдинням харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж ажиллахын чухлыг онцолсон байна.
Уулзалтын үр дүнд талууд цаашид хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам