Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС, 32 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний арилжаа амжилттай зохион байгуулж, нийт 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс (10 багц), 32.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс (5 багц)-ийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлтэйгөөр арилжааллаа.

Эрчим хүчний нүүрсний арилжаанд нэг оролцогч оролцож, нэг тонн нүүрсийг 33.9 ам.долларын үнээр хэлцэл хийсэн бол 1/3 коксжих нүүрсний арилжаанд зургаан оролцогч оролцож, үнэ 14.24 хувиар өсөж, нэг тонн нь 72.2 ам.долларт хүрч хэлцэл амжилттай байгуулагдав.

Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг үр ашигтай зохион байгуулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК