“Тэлмэн Ресурс” ХХК (ASX: TMK) нь Гурвантэс-XXXV нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд Нарийн Сухайтын нүүрсний ордын талбайд байрлах LF-07 туршилт олборлолтын цооногийг амжилттай өрөмдөж дуусгалаа.
LF-07 цооногийг 420 метрийн гүнд бүрэн гүйцэт өрөмдөх явцад нийт 54 метр үр ашигтай нүүрсний давхаргыг огтолсон нь төслийн хувьд чухал амжилт байлаа. Өрөмдлөгийн ажлыг олон улсын туршлагатай “Мэйжор Дриллинг” компани гүйцэтгэж, Schramm TXD200 өндөр хүчин чадалтай, дэвшилтэт төхөөрөмжийг ашигласан нь Монгол Улсад энэ төрлийн техник хэрэгслийг ашигласан анхны тохиолдол болж байна.
Сүүлийн 12 сарын хугацаанд “Тэлмэн Ресурс” ХХК нийт 4 шинэ туршилт олборлолтын цооногийг аюулгүй, үр дүнтэй өрөмдөж дуусгасан нь төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд хүргэсэн томоохон дэвшил юм.
Ойрын хугацаанд LF-07 цооногт шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, эцсийн тохируулгын ажлуудыг шат дараатайгаар гүйцэтгэн ашиглалтад оруулах төлөвтэй байна.