2025 оны 8 дугаар сарын 11-нд болсон Улсын Онцгой Комиссын III хуралдаанаар дараах чиглэлүүдийг өглөө:
Эрчим хүч, дулааны эх үүсвэрийн түлш, нүүрсний нөөцийг бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийн тооцоолол, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, хэрэгжилтэд хяналт тавих;
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, хомсдол, зохиомол үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, худал мэдээллээс үүдэх төөрөгдлийг таслан зогсоох;
“Багануур”, “Шарын гол”, “Шивээ-Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайнуудын тасралтгүй үйл ажиллагааг хангаж, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах.
Эх сурвалж: Улсын Онцгой комисс