О. Дөлгөөн
2025 оны 10 дугаар сарын 17-ны орой “Евроазиан Люб Системс” ХХК хэрэглэгчдэдээ зориулсан талархлын арга хэмжээг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд (Ballroom) зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь дэлхийд танигдсан Shell брэндийн Монгол дахь албан ёсны нээлт гэдгээрээ онцлог байв. Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын 100 гаруй төлөөлөгч, Төв Азийн орнуудын зочид төлөөлөгчид оролцсон үдэшлэгт брэндийн инноваци, чанар, найдвартай байдлыг онцлон танилцуулсан бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн дунд итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдав.
1833 онд Marcus Samuel хэмээх Лондонгийн худалдаачин далайн хясаа, жижиг урлагийн эдлэл импортолдог байсан ба компанийн нэр нь “M. Samuel & Co.” байв. Хожим хүү нь бизнесийг үргэлжлүүлж, 1890-ээд онд газрын тос тээвэрлэх шинэ зах зээл рүү орсон бөгөөд компанийн нэрийг “Shell Transport and Trading Company” болгожээ. Тухайн үед дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Royal Dutch Petroleum Company (Нидерландын компани) байв. Shell далайгаар тээвэр хийхэд анхаарч, анхны тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа ажиллуулсан ба 1907 онд хоёр компани нэгдэж, “Royal Dutch Shell Group” болгон нэрээ өөрчилсөн бөгөөд өнөөгийн Shell корпорацийн суурь тавигджээ.
Тэр цагаас хойш 118 жилийн турш чанар, инновацийг эрхэмлэн дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. “You could be sure of Shell” буюу “Та Shell-д бүрэн итгэж болно” гэсэн уриатайгаар дэлхийн хэрэглэгчдийн итгэлийг олсон энэхүү брэнд өнөөдөр “Powering Progress Together” – Хамтдаа хөгжил дэвшлийг хүчирхэгжүүлье уриан дор дараагийн шинэ шатанд гарч байна.
Eurasian Lube Systems ХХК нь Shell брэндийн тос тосолгооны материалын Төв Азийн бүс нутгийн албан ёсны макро дистрибьютор бөгөөд Монгол, Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор тус компани 150 гаруй ажилтантай бөгөөд агуулах, оффис, засвар үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг нэг дор цогцлоон ажиллаж байгаа юм.
Shell-ийн тос, тосолгооны бүтээгдэхүүн нь дэлхийн 44 үйлдвэрт үйлдвэрлэгдэж, 2500 гаруй хэрэглэгчдэд хүрдэг. Зөвхөн тос төдийгүй засвар үйлчилгээ, техникийн зөвлөгөө, тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах шийдлүүдийг хамтад нь санал болгодгоороо онцлог.
Тус бүтээгдэхүүнүүд нь компанийн зардлын бага хувийг эзэлдэг хэдий ч техник хэрэгсэл, машин механизмын эдэлгээний хугацаанд шууд нөлөөлж, хөдөлгүүрийн насжилт, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог.
МУ-ын гавьяат уурхайчин, профессор Д.Цогбадрах арга хэмжээний үеэр хэлэхдээ:
“Манай улсад дэлхийн алдарт Shell брэнд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаад бид маш их баяртай байна. Shell нь 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 80,000 гаруй ажилтантай томоохон компани. Монголын уул уурхай болон тээврийн салбарт том дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг орон биш тул Shell-ийн тос тосолгооны бүтээгдэхүүн ашигласнаар тоног төхөөрөмжийн насжилт, эдэлгээг уртасгах том боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Shell брэндийн үнэт зүйл, инновацийн философийг илэрхийлсэн урлагийн үзүүлбэр, бүжгийн дүрслэл арга хэмжээний гол онцлох хэсэг байв. Энэ нь Shell-ийн олон жилийн уламжлал, тасралтгүй шинэчлэлийн үнэ цэнийг уран сайхны хэлээр илэрхийлсэн сэтгэл татам мөч болсон юм.
Арга хэмжээний үеэр Shell брэндийн Монгол дахь амжилттай үйл ажиллагаа болон ирээдүйн боломжуудын талаар “Евроазиан Машинери” компанийн орлогч захирал Айдын Макаштай ярилцлаа.
1. Монгол шиг хөгжиж буй зах зээлд амжилттай ажиллах гол зарчим, стратеги юу вэ?
Үнэндээ бид аль зах зээлд ажиллаж байгаагаас үл хамааран — Азийн орнууд, эсвэл Узбекистан, Киргиз, Казахстан аль нь ч бай — амжилт үргэлж бидний талд байдаг. Учир нь бидний үндсэн зорилго бол хэрэглэгчдэдээ найдвартай шийдлийг санал болгох. Энэ бол манай компанийн гол зарчим. Бид зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш, хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэхэд төвлөрдөг. Борлуулалт бус, шийдэл гаргах нь бидний амжилтын үндэс юм.
2. Ойрын жилүүдэд Монгол болон Төв Азийн тос тосолгооны зах зээл хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна вэ?
Монгол Улс бол хөгжиж буй эдийн засагтай орон. Тэр дундаа уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь тос тосолгооны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх том боломж гэж үзэж байна. Бид энэ зах зээлд амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
3. Shell компани уул уурхай, хүнд даацын тоног төхөөрөмжид зориулсан ямар технологийн шинэчлэлд анхаарч байна вэ?
Shell-ийн тос тосолгооны бүтээгдэхүүн бүрийн ард зуу гаруй жилийн инноваци, судалгаа, чанарын баталгаа оршдог. Дэлхийн 44 үйлдвэрт үйлдвэрлэгддэг эдгээр бүтээгдэхүүн нь Shell-ийн гүйцэтгэл, найдвартай байдлын илэрхийлэл юм.
4. Eurasian Lube Systems Монголд хэзээнээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
Бид Монголд таван жилийн өмнөөс бүтээгдэхүүнээ түгээж эхэлсэн ч, энэ онд Улаанбаатар хотод албан ёсны оффисоо байгуулсан.
5. Монголын хэрэглэгчдийн Shell брэндэд итгэх итгэл сүүлийн жилүүдэд хэр өөрчлөгдсөн бэ?
Бидний ажигласнаар, Монголын компаниуд Shell брэндийн талаар нэлээд сайн мэдлэгтэй болсон. Shell бол танигдсан брэнд хэдий ч, бид цаашид бүтээгдэхүүний технологийн давуу тал, чанарын талаарх мэдээллийг илүү дэлгэрүүлэн таниулах шаардлагатай гэж үзэж байна.