Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ОХУ-ын засгийн газар 8 дугаар сарын 31 хүртэл бензин, шатахууны экспортод хориг тавилаа

П. Жаргалсүрэн 

ОХУ-ын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шатахууны экспортлохыг 2025 оны 8 дугаар сарын 31-нийг дуустал түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргаснаа Засгийн газрын telegram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Өмнө нь уг хязгаарлалт нь зөвхөн бензин үйлдвэрлэгч биш байгууллагуудад хамааралтай байсан.

Засгийн газар шатахууны экспортын хязгаарлалтыг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нефтийн бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэгчдэд сунгасан. Үүнтэй холбоотой тогтоолд гарын үсэг зурсан гэж Засгийн газрын хуралдаанаас мэдээллээ.

“Энэхүү шийдвэр нь дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдлыг улирлын өндөр эрэлттэй үед болон хөдөө аж ахуйн салбарын талбайн ажлууд ид өрнөж буй цаг үед тогтвортой байлгах зорилготой” хэмээн Засгийн газар нэмж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак өмнө нь шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэгчдийг ч хамарсан бүрэн экспортын хоригийг Засгийн газар тогтоох боломжтой гэж мэдэгдэж байв. Ийм арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд эрх баригчид түлшний зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа юм.

Эх сурвалж: Russian News Agency