Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Монгол Улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг баталлаа Орос, Хятадыг холбох шинэ хийн хоолой нь Монгол Улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур барьж байгуулна гэж Монголын Засгийн газраас мэдээллээ. Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь Оросын байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх зорилготой "Сибирийн хүч-2" олон улсын төслийн нэг хэсэг юм.
Сэргээгдэх эрчим хүч 2024 онд дэлхийн эрчим хүчний 32%-ийг эзэлжээ Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь өнгөрсөн онд дэлхийн нийт эрчим хүчний эрэлтийн 32%-ийг хангасан гэж эрчим хүчний судалгааны төв Ember Мягмар гарагт мэдээллээ.
ОХУ-ын нүүрсний экспорт огцом буурсан 3 дугаар сард Оросын томоохон далайн боомтуудын нүүрсний экспорт мэдэгдэхүйц буурсан байна.
Казахстанд 20 сая тонны нөөцтэй газрын ховор элементийн орд илэрлээ Казахстаны геологичид 300 метрийн гүнд 20 сая гаруй тонн нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлсэн тухай тус улсын Аж үйлдвэр, барилгын яам лхагва гарагт мэдэгдлээ.
Финланд нүүрсээр галладаг хамгийн сүүлчийн дулааны цахилгаан станцаа хаалаа Финланд улс нүүрсээр ажилладаг хамгийн сүүлчийн дулааны цахилгаан станцаа энэ Мягмар гарагт бүрмөсөн хаалаа. Хельсинки хотноо байрлах Helen эрчим хүчний группийн удирдлаган дор ажиллаж байсан Салмисари станц нь 175 МВт цахилгаан, 300 МВт дулаан үйлдвэрлэж байжээ.
Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө дээд амжилт тогтоолоо Өнгөрсөн онд "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд БНХАУ гадаадад 21.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт хийж, дээд амжилт тогтоосон билээ. Хятадын засгийн газар эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтэд ихээхэн анхаарч байгаа гэж Австралийн Griffith Asia Institute болон Хятадын Ногоон санхүүжилт, хөгжлийн төвийн хамтран гаргасан тайланд дурджээ.
Алтны үнэ дахин дээд амжилт тогтоож унц нь 3100 ам.долларыг давлаа Даваа гарагийн өглөө алтны үнэ унц нь 3100 ам.долларыг давж, долоо хоног хүрэхгүй хугацаанд 100 ам.доллароор нэмэгдэв. Тарифын нөлөөнөөс үүдэлтэй эдийн засгийн айдас нь алтны үнийг энэ жилийн хамгийн халуун цэгүүдийн нэг болгож, 2025 он гарснаас хойш 18.3%-иар өсөхөд хүргэлээ.
Алтны үнэ өссөнөөр хөрөнгө оруулагчдыг уул уурхайн хувьцаанд эргүүлэн татлаа Алт олборлогч компаниудад хөрөнгө оруулдаг сангуудад чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэж, 3 дугаар сард сүүлийн нэг жилд байгаагүй их хэмжээний хөрөнгө татахаар байна. Учир нь тус металлын үнэ дээд хэмжээнд хүрчээ.
Хятадын HBIS групп ган үйлдвэрлэлийн салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахаар Vale компанитай хамтран ажиллана БНХАУ-ын ган үйлдвэрлэгч HBIS групп болон төмрийн хүдэр олборлогч Vale компани хамтран ган үйлдвэрлэлийн явцад үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаруулалтыг бууруулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Украин ашигт малтмалын арвин нөөцтэй ч ихэнх нь Оросын эзэлсэн нутагт байна Украин улс нийт 15 их наяд долларын үнэ цэнэтэй ашигт малтмалын нөөцтэй гэж мэдэгджээ.
Трамп АНУ-ын боомтын тээвэрт төлбөр ногдуулах санал дэвшүүлснээр нүүрс, хөдөө аж ахуйн экспорт буурчээ Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын усан онгоцны үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор Хятадын холбогдолтой хөлөг онгоцнуудад өндөр төлбөр ногдуулах санал дэвшүүлжээ. Ингэснээр АНУ-ын нүүрсний нөөц хуримтлагдаж, хүнд байдалд байгаа хөдөө аж ахуйн зах зээлд тодорхойгүй байдал үүсжээ.
Хятад АНУ-ын шингэрүүлсэн хийг худалдан авахаа зогсоолоо Хятад улс сүүлийн 40 хоногийн дотор АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хийг шинээр хүлээн аваагүй гэж Bloomberg “Kpler” судалгааны байгууллагын цуглуулсан мэдээллээс иш татан мэдээлэв.
Алт, мөнгө, зэс 2025 оныг гайхалтай эхлүүлж, үнэ нь бүхэлдээ өсөв 3 дугаар сарын байдлаар алтны үнэ 19.33%-иар, мөнгө 12.50%-иар, зэсийн үнэ 11.44%-иар тус тус өссөн байна.
Citigroup зэсийн үнэ 10,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна АНУ-ын импортын татварын бодлого тодорхой болох хүртэл дэлхийн зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа тул Лондонгийн металлын бирж дэх зэсийн үнэ ойрын гурван сард нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрнэ гэж Citigroup таамаглаж байна.
ТРАМПЫН ӨДӨӨСӨН "ДАЙН"-Ы ОРШИЛ Хятад улс АНУ-ын коксжих нүүрсэнд 15%-ийн татвар ногдуулж, критикал минералын экспортод хязгаарлалт тогтооно.
Энэтхэг нүүрсний бирж байгуулахаар төлөвлөж байна Энэтхэгийн Нүүрсний яам нүүрсний бирж байгуулах бодолтой байгаа. Энэ нь засгийн газраас нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, хувийн компаниудад уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон салбарын шинэчлэлийн үр дүнд дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж байна АНУ Энэтхэгийн цөмийн аж ахуйн нэгжүүдэд тавьсан хязгаарлалтыг цуцалж, хоёр улс цөмийн салбарт бизнес эрхлэхэд хялбар болгож байна. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт Нью Делид хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
АНУ болон Узбекистан улсууд чухал ашигт малтмалын түншлэл байгуулна Узбекистан улс ашигт малтмалын салбарт 2.6 тэрбум долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж, АНУ-ын компаниудад газрын ховор элементийг нийлүүлэх боломж нээгдлээ.
Казахстан Каспийн хоолойгоор дамжуулдаг газрын тосны экспортыг бууруулна Казахстан энэ сард Каспийн хоолойгоор дамжин нийлүүлдэг газрын тосыг 70%-иар бууруулна гэж Засгийн газар мэдэгдлээ.
Хагас дамжуулагчийн салбар ба худалдааны маргаан Газрын ховор металлын сар бүрийн индексээс харвал (Rare Earths MMI) сүүлийн нэг сарын хугацаанд үнийн үзүүлэлт нь 7.4%-иар өссөн байна. Дэлхийд ховор металлын нийлүүлэлтээр тэргүүлэгч БНХАУ-ын эсрэг тогтоосон тариф нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ.
6 7 8 9 10 11 12