Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ алтны импортод тариф ногдуулахгүй гэж зарлалаа

П. Жаргалсүрэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп алтны импортод тариф ногдуулахгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт гарсан шийдвэрээс үүдэн дэлхийн үнэт металлын зах зээлд үүссэн тодорхойгүй байдлыг намжаав.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалах алба нэг килограмм болон 100 унц алтны гулдмайг 8 дугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн “харилцан адил” тарифт хамруулах шийдвэр гаргасан нь зах зээлийг доргилтод оруулсан. Уг шийдвэрийн дагуу Швейцарийн алтны экспортод 39%-ийн татвар ногдуулах байсан бөгөөд энэ нь Нью-Йоркийн алтны фьючерсийн үнэ огцом өсөх, олон улсын нийлүүлэлт саатах гол шалтгаан болов.

Будилааны дараа зах зээл түр тогтворжсон ч арилжаачид эрсдэлээс болгоомжилж, тээвэрлэлт удааширсан хэвээр байлаа. Цагаан ордны албаныхны мэдээлснээр, Трампын засаг захиргаа ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн зарлиг гарган алт болон бусад тусгай бүтээгдэхүүнийг тарифын жагсаалтаас хасах аж.

Сүүлийн нэг сарын алтны үнэ:

Энэ оны турш алтны үнэ төв банкуудын идэвхтэй худалдан авалт болон худалдааны дайны нөлөөгөөр түүхэн дээд түвшинд хүрсэн хэвээр байна. Трампын мэдэгдэл нь алтны зах зээлийг тогтворжуулах хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: www.mining.com