Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

"Антофагаста" компани 2021 оноос хойш хамгийн өндөр ашигтай ажиллав

О. Дөлгөөн

Чилийн зэс олборлогч Антофагаста компани 2025 оны эхний хагас жилд ашиг орлогоо 60%-иар нэмэгдүүлж, татвар төлөхөөс өмнөх ашиг (pretax profit) нь 1.16 тэрбум ам.долларт хүрчээ. EBITDA маржин буюу борлуулалтын орлогоноос үлдэх ашгийн хэмжээ нь 58.8%-д хүрсэн нь 2021 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үүний гол шалтгаан нь зэсийн үйлдвэрлэл 11%-иар өссөн, зэс ба алтны үнэ нэмэгдсэн явдал юм. Эхний хагаст зэсийн үйлдвэрлэл 314,900 тонн болж, Centinela Concentrates болон Los Pelambres үйлдвэрүүдийн үйлдвэрлэл өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Хувьцаа нэгж тутамд олгох ногдол ашиг өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 16.6 цент болсон байна.

Антофагаста дунд хугацаанд үйлдвэрлэлээ 30%-иар нэмэгдүүлэхээр дөрвөн томоохон төсөлд анхаарлаа төвлөрүүлж байна. Los Pelambres уурхайд давс ялгах үйлдвэрийг өргөтгөж, ашиглалтын хугацааг 2051 он хүртэл сунгах аж. Centinela уурхайд өдөрт Centinela уурхайд өдөрт 150,000 тонн зэс боловсруулах хоёр дахь үйлдвэр баригдаж байгаа бөгөөд анхны үйлдвэрлэл 2027 онд эхлэхээр төлөвлөжээ.

Zaldivar уурхайд усны эх үүсвэрийг далай эсвэл гуравдагч талаас авах шийдвэрийг хэрэгжүүлж, ашиглалтын хугацааг мөн 2051 он хүртэл сунгана. Мөн компанийн Cuprochlor-T технологиор сульфидийн хаягдлаас зэс гаргах томоохон туршилт явагдаж байна.

Компани 2025 оны нийт зэсийн үйлдвэрлэлийн урьдчилсан төлөвлөгөөг 660–700,000 тонн хэвээр үлдээсэн ба Los Pelambres-д хийх засвар үйлчилгээний улмаас үйлдвэрлэл доод түвшинд хүрч болзошгүйг анхааруулжээ. АНУ дахь Twin Metals төслийг дахин ахиулах боломжийг судалж байгаа бөгөөд үүнд Дональд Трампын зэсийн импортыг 50%-иар нэмэгдүүлэх татвар нэмэлтээр нөлөөлж магадгүй гэж гүйцэтгэх захирал Арриагада онцолжээ.

Эх сурвалж: mining.com