Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Өмнөд Солонгосын компаниуд Энэтхэгтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна Өмнөд Солонгос арав гаруй жилийн турш "стратегийн тодорхой бус" гадаад бодлоготой байсан. Учир нь Сөүл Хятадтай эдийн засгийн нягт харилцаатай байсан бол Өмнөд Солонгост АНУ-ын цэргийн баазууд байрладаг учир тус улс Вашингтон, Бээжин хоёрын аль нэг талд  давуу байдал үүсгэхгүй байхыг хичээсэн хэрэг.
Livent, Allkem компаниуд нэгдсэнээр дэлхийн  тэргүүлэгч лити олборлогч болно Allkem Ltd (ASX: AKE) болон Livent Corp (NYSE: LTHM) компаниуд нэгдсэнээр дэлхийн тав дахь томоохон лити үйлдвэрлэгч болох юм.  Хоёр компани  нийт 10.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй  бөгөөд  жилд 248 мянган тонн лити карбонат (LCE) үйлдвэрлэх хүчин чадалтай. Шинэ компани нь литийн шилдэг таван үйлдвэрлэгч  Albemarle (NYSE: ALB), Чилийн SQM (NYSE: SQM), Ganfeng Lithium (SHE: 002460) болон Tianqi Lithium (SHE: 002466) компаниудын дараа эрэмбэлэгдэх аж. 
АНУ-д шатахууны үнэ дахин буурлаа АНУ-ын шатахууны дундаж үнэ гурав дахь долоо хоног дараалан буурч, долоо хоногийн өмнөхөөс дахин 7.5 центээр буурсан гэж GasBuddy мэдээллээ...
Уран олборлогч Казатомпром  газрын ховор элементийн ордыг ашиглахаар болжээ Дэлхийн хамгийн том уран олборлогч  Казатомпром өөрийн охин компани болох Ульбины төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулан Казахстаны Актюбинск муж дахь газрын ховор элементийн ордыг ашиглаж эхэлнэ.   Дэлхийн шилдэг бериллий, тантал, ниобий олборлогчдын нэг Казатомпромын салбар “Ульба” компани нь хайгуулын лицензтэй бөгөөд Дээд Иргизийн ордын нөөцийг судлах ажил гүйцэтгэнэ.
Якоб Стаусхолм: Энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа боловч ямар нэгэн шийдвэр гараагүй АНУ-ын Засгийн газраас  "Resolution" хэмээх зэсийн төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна хэмээн Рио Тинто компанид удаа дараа "дарамт шахалт"  ирж байгаа аж.   Аризона  мужид оршдог уг орд нь АНУ-ын нийт батлагдсан зэсийн нөөцийн дөрөвний нэгийг агуулдаг гэж  тус компанийн тэргүүн Доминик Бартон 5 дугаар сарын 4-нд мэдэгджээ.
Нефть үйлдвэрлэгч 5 орон БРИКС-ийн холбоонд нэгдэх хүсэлт тавьлаа Саудын Араб, АНЭУ, Алжир, Египет, Бахрейн, Иран зэрэг улсууд БРИКС-ийн холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор тавьлаа. Энэ жил БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болно.   Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй зах зээлийн холбоонд нийт 19 улс нэгдэх сонирхолтой байгаагаа тус холбоон дахь Өмнөд Африкийн төлөөлөгч Анил Суклал мэдэгдлээ.
“Вулкан Энержи” Германы литийн үйлдвэрийг байгуулахад зориулж 72 сая ам.доллар босгожээ Австралийн “Вулкан Энержи Ресурс” компани Германд нүүрстөрөгч ялгаруулдаггүй литийн төслийг хэрэгжүүлэх 72.39 сая долларын хөрөнгө босгох ажлыг эхлүүлсэн тухай пүрэв гарагт мэдэгдэв.    Nobian GmbH нь 177.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус компанийн Герман дахь литийн үйлдвэрийн 50%-ийг эзэмших болно хэмээн лити үйлдвэрлэгч 4 дүгээр сарын сүүлээр зарлалаа.
Индонези улс 2024 он хүртэл зэсийн баяжмал экспортлохыг Freeport, Amman Mineral компаниудад зөвшөөрнө Индонези улс  ирэх сараас эхлэн зэсийн экспортод хориг тавьсан хэдий ч Freeport Indonesia болон Amman Mineral Nusa Tenggara компаниудад зэсийн баяжмалыг ирэх он хүртэл экспортлохыг зөвшөөрлөө. Ингэснээр тэдний барьж буй зэс хайлуулах үйлдвэрүүд бүрэн ашиглалтад орох боломжтой болно гэж Уул уурхайн сайд баасан гарагт мэдэгдэв.
Бразилийн уугуул иргэдийн  нөөц газарт олборлолт хийхийг хориглоно Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио 'Лула' Да Силва зарлиг гаргаж, шинээр уугуул иргэдийн зургаан нөөц газар байгууллаа. Эдгээрийн ихэнх нь Амазонд байрладаг. Эдгээр нөөц газарт олборлолт хийхийг хориглож, газар тариалан эрхлэх, мод бэлтгэхийг хязгаарласан байна.
Teck Resources Ltd компанийг худалдан авах саналыг маш нарийн хянана гэж  Канадын Ерөнхий сайд хэллээ Teck Resources Ltd. бол Канадын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг  томоохон компани  бөгөөд  уул уурхайн тус компанийг худалдаж авах аливаа санал нь Засгийн газрын зөвшөөрлийг авахын тулд эхлээд "хатуу хяналт шалгалтыг давах ёстой” гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэв.
Пакистантай  холбогдох төмөр зам барууны орнуудын хараат байдлыг бууруулна Пакистаныг Хятадын баруун хэсэгтэй холбосон 58 тэрбум ам. долларын өртөгтэй төмөр замыг Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд барих санал дэвшүүлсэн гэж пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь барууны орнуудын  худалдааны хараат байдлыг багасгахыг зорьсон "Бүс ба Зам" санаачилгын хамгийн өндөр өртөгтэй бүтээн байгуулалт юм.
Аргентин Хятадын импортын төлбөрийг доллараар бус юаниар төлнө БУЭНОС-АЙРЕС, Дөрөвдүгээр сарын 26 (Ройтерс) - Аргентин улс Хятадын импортын барааны төлбөрийг доллараар бус юаниар төлж эхэлнэ гэж Засгийн газар лхагва гарагт мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тус улсын долларын нөөцийн бууралтыг сааруулах зорилготой юм.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Новак Иранд айлчилж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцана ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак,   Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина нар ирэх сард Иранд айлчилна гэж Исламын Бүгд Найрамдах Иран Улсын мэдээллийн агентлаг мэдээллээ. Энэхүү айлчлал нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг өөрчлөх чадалтай хүчирхэг хамтын түншлэл үүсгэж болзошгүй юм.
Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
Чили литийн үйлдвэрлэлээ төрийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик пүрэв гарагийн орой Засгийн газар литийн үйлдвэрийг төрийн эзэмшилд авч, улмаар  хувийн  хэвшлийн компаниудтай хамтран орон нутгийг хөгжүүлэх загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.    Энэхүү шинэ бодлого нь үндэсний литийн компани байгуулахад чиглэгдэнэ гэж Борик үндэсний телевизээр мэдэгдэв. Эхний ээлжинд дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч зэсийн аварга компани “Коделко” шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг хариуцна.
Goldman Sachs: 2025 он гэхэд зэсийн үнэ 15.000 ам.доллар хүртэл өснө Зэсийн шинэ уурхай олноор нэмэгдүүлэхгүй бол ирэх 10 жилд дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ давна гэж салбарын удирдлагууд болон шинжээчид энэ долоо хоногт болсон салбарын гол хурлын үеэр мэдэгдэв.
Хятадын газрын тос боловсруулах хүчин чадал дээд хэмжээнд хүрлээ Өнгөрсөн сард Хятадад газрын тос боловсруулах хүчин чадал түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ нь гадаад шатахууны эрэлт хэрэгцээ өндөр, засвар үйлчилгээний улирлаас өмнө бараа материалаа нөөцлөх шаардлагатай байгаатай холбоотой.
Аргентины литийн экспорт оны эхний улиралд 133%-иар өслөө Аргентин улс 2023 оны эхний гурван сард 233 сая ам.долларын лити экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 133%-иар өссөн байна гэж тус улсын Уул уурхайн яамнаас  мягмар гарагт хийсэн тайландаа дурджээ.
Чили улс Codelco компаниар дамжуулан төр, хувийн хэвшлийн шинэ загварыг нэвтрүүлж байна Чилийн төрийн өмчит Codelco болон Enami зэсийн компаниуд тус улсад литийн ордуудыг хувийн хэвшилтэй хамтран ашиглах хэлэлцээр хийж байна. Чили улс цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд ашигладаг литийн дэлхийн хамгийн том нөөцтэй орон юм.
Геополитикийн тодорхойгүй байдал, хориг арга хэмжээнүүд цөмийн түлшний “урсгал”-ыг өөрчилж байна Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Европын холбоо удаа дараа багц хориг арга хэмжээ авч,  Оросын түүхий нефть, боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн хийгээс татгалзаж эхэлсэн. Гэхдээ Оросын цөмийн салбарын хамаарлаас гарахад тийм ч амаргүй байна.
7 8 9 10 11 12 13