Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Тарифаас үүдэн зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Ирэх сард АНУ зэсэд 50%-ийн тариф ноогдуулахаар зэхэж  буйтай холбогдуулан зэсийн фьючерс үнэ огцом өслөө.

АНУ-ынн “CME” (Chicago Mercantile Exchange) бирж дээр 9 дүгээр сарын зэсийн фьючерс үнэ 1,6%-иар өсөж, фунт тутамд 5.73 ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тариф тогтоохоор мэдэгдсэнээс хойш зэсийн үнэ фунт тутамд 5 ам.долларыг давж, шинэ дээд хэмжээнд хүрсэн юм. Түүнчлэн 7 дугаар сарын 8-нд хоёр оронтой хувиар өссөний дараа уг металл дахин 2%-иар нэмэгдсэн байна.

Ийнхүү зэсийн үнэ он гарсаар 40 гаруй хувиар өссөн нь 2025 оны хамгийн сайн үзүүлэлттэй түүхий эдийн нэг болж, алтнаас ч илүү хурдтай өсөөд байна.

Лондоны хөрөнгийн бирж дээрх зэсийн фьючерс үнэ 0.8%-иар өсч, тонн тутамд ойролцоогоор 9,860 ам.долларт хүрсэн байна. Гэсэн ч “ANZ” (Australia and New Zealand Banking Group Ltd) банкны шинжээчид Ройтерс агентлагт өгсөн мэдээлэлдээ тарифын нөлөөгөөр АНУ ойрын хугацаанд дотоодын нөөцдөө илүү түшиглэх хандлагатай болж, энэ нь Нью-Йорк болон Лондоны зах зээл дээрх зэсийн үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолсон байна.

Эх сурвалж: mining.com