Ертөнц
ЗЭСИЙН ХОМСДОЛ БА РИО ТИНТО, USHA, TASEKO КОМПАНИУДЫН САНААЧИЛГА
Цахилгаан болон цэвэр эрчим хүчинд шаардагдах зэсийн эрэлт хэрэгцээ 2025 он гэхэд 200,000 тоннын хомсдолд орох эрсдэлтэй тул Рио Тинто, Usha Resources, Taseko Mines зэрэг уул уурхайн томоохон компаниуд уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины зах зээл рүү хүч түрэн орж байгаагаас үүдэн зэсийн эрэлт хэрэгцээ урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Цахилгаан машины батарейгаас эхлээд салхин сэнс хүртэлх технологийн салшгүй нэг хэсэг болсон уг металл нь нийлүүлэлтийн хямралд өртөж, цэвэр эрчим хүчний шилжилтэд саад учруулж болзошгүй юм.
Норникель Хятадад зэсийн баяжмалаа боловсруулахаар ярилцаж байна
Хятадын "Xiamen C&D" групп болон Оросын "Норникель” компани хамтарсан үйлдвэр Хятадад байгуулж Норникелийн зэсийн түүхий эдийг боловсруулахаар хэлэлцэж байна гэж хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэв. ОХУ-ын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсны улмаас “Норникель” үйлдвэртээ зориулж тоног төхөөрөмж импортлоход хүндрэлтэй учирч байна.
Трампын ялалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Дональд Трамп ялалт байгуулсан нь дэлхий дахинд эдийн засгийн томоохон нөлөө үзүүлнэ.
Хэрэв Трамп худалдааны тарифыг нэмэгдүүлэхээс эхлээд зохицуулалтыг бууруулах, газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх, НАТО-гийн түншүүддээ илүү өндөр шаардлага тавих зэргээр амлалтынхаа зарим хэсгийг биелүүлбэл тус улсын санхүү болон эдийн засгийн өсөлтөд дарамт ирж, инфляц, зээлийн хүү нэмэгдэн, дэлхийн өнцөг булан бүрд нөлөөлөл нь тусах аж.
Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна
Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр энэ жил алтны үнэ өсөж, 2025 оны эхээр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэ онд алтны үнэ трой унц тутамд 2,500 гаруй ам.доллар болж, 20 гаруй хувиар өсжээ. Энэхүү судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх оны эхээр алтны үнэ 2,700 ам.долларт хүрэх юм. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулж, хөгжиж буй орнуудын төв банкны алт худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Хэрэв АНУ санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авч, өрийн дарамт нэмэгдвэл алтны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Рио Тинто Оюутолгой уурхайд батарей солих технологийг туршина
Рио Тинто Хятадын Төрийн Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпораци (SPIC)-тай хамтран цахилгаан ачааны машины батарей солих технологийг Монголын Оюутолгойн зэсийн уурхайд туршиж байна.
Энэ нь цахилгаан машины цэнэггүй батерейг бүрэн цэнэглэгдсэн батерейгаар хурдан солих технологи юм.
UBS банк: 2025 онд зэсийн үнэ 10500 ам.доллар болно
Эрчим хүчний шилжилтэнд шаардлагатай зэсийн эрэлт нэмэгдэж, ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт багасах учир, 2025 онд 200 мянга гаруй тонн зэсийн нэмэлт эрэлт хэрэгцээ үүснэ. Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ 2025, 2026 онд нэг тонн нь дунджаар 10,500, 11,000 ам.доллар байх төлөвтэй гэж UBS банк пүрэв гарагт мэдэгдлээ.
АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно
АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.
Хятадын нүүрсний импорт 2025 онд буурч магадгүй
Сүүлийн үед Хятадын нүүрсний олборлолт, импорт өсөж, эдийн засаг нь суларсантай холбоотой нүүрсний илүүдэл бий болсон. Ингэснээр Хятадын импортлогчид ирэх онд урт хугацааны гэрээгээр худалдаж авах нүүрсний хэмжээг бууруулах талаар хэлэлцэхэд хүргэлээ гэж Bloomberg мэдээлэв.
АНУ Оросын уранаас хэр их хамааралтай вэ?
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2023 оны 12 дугаар сард Оросын ураны импортыг хориглосон хуулийн төслийг баталсан. Тус улс нь АНУ-ын хэрэглэдэг цөмийн түлшний хамгийн том нийлүүлэгч орон юм.