Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Германы нүүрсний цахилгаан станцууд ашигтай ажиллаж эхэллээ

Ч. Сансар

Энэ долоо хоногт Европт нүүрстөрөгчийн үнэ ханш буурч, хүйтний эрч  огцом нэмэгдсэний улмаас Германы нүүрсний цахилгаан станцууд ашигтай ажиллаж эхэллээ.

Хамгийн бохир нүүрс болох хүрэн нүүрсээр ажилладаг нүүрсний цахилгаан станцууд нүүрстөрөгчийн үнэ энэ долоо хоногт 8 орчим хувиар унасны дараа ашигтай ажиллаж эхэллээ гэж Energy Aspects Ltd болон LSEG-ийн шинжээчид Bloomberg-т мэдээлэв.

Нүүрстөрөгч ялгаруулах зөвшөөрлийн үнэ огцом буурсан нь Германд нүүрсний станцуудыг хийн түлшээр ажилладаг станцуудаас илүү ашигтай болгосон гэж шинжээчид үзэж байна.

Герман улс 2030 он гэхэд нүүрсний станцуудаа аажмаар зогсоохоор төлөвлөж байна. Гэсэн хэдий ч өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл доголдсон тул нүүрсний цахилгаан станцуудыг ажиллуулсаар байна. Энэ өвөл нүүрс, хийн станцууд Германы цахилгаан эрчим хүчний хэрэгцээний бараг тал хувийг хангажээ.

Өнгөрсөн оны сүүлээр Герман улсын Засгийн газар өмнө нь төлөвлөж байснаас цөөн тооны шинэ хийн цахилгаан станц барих шийдвэр гаргасан билээ. Нийт 10 ГВт-ын хүчин чадал бүхий шинэ хийн станцуудыг барьж, 2030 он гэхэд нүүрснээс татгалзахаар төлөвлөж байна.

Герман улс 2023 онд үлдсэн бүх цөмийн цахилгаан станцуудаа хаасан бөгөөд одоо цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах системийг шинэ хийн станцуудтай уялдуулахыг эрмэлзэж байна.

Эх сурвалж: oilprice.com