Ч. Сансар
Codelco компани Чили дахь хамгийн том зэсийн уурхайн зарим хэсгийг дахин нээхийг зорьж байгаа тухай мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт уурхай дээр осол гарч, хүний амь эрсэдсэний дараа тус уурхай хаагдсан юм.
Төрийн өмчит Codelco компани зургаан хүн амиа алдаж, есөн хүн бэртэж гэмтсэн нуралтад өртөөгүй El Teniente талбайн хэсэгт далд уурхайн олборлолтыг сэргээх төлөвлөгөө боловсруулжээ.
Чилийн уурхайн аюулгүй байдлыг хариуцсан төрийн “Sernageomin” агентлаг болон Чилийн Хөдөлмөрийг зохицуулах газраас нэмэлт мэдээлэл авах гурван хүсэлтэд хариу өгсөн гэж Codelco лхагва гарагийн орой мэдээллээ. Ослын шалтгаан, аюулгүй ажиллагаа, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг судлах ажил уурхайг дахин нээх хүртэл үргэлжлэх юм байна.
Уг төлөвлөгөө батлагдана гэсэн баталгаа байхгүй ч, уурхайгаа нээж, олборлолтоо сэргээх нь дэлхийн зэсийн нийлүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ. El Teniente нь сард 30,000 тонн олборлодог бөгөөд энэ нь Codelco-ийн нийт үйлдвэрлэлийн дөрөвний нэг юм.
7-р сарын 31-нд болсон нуралт нь олон жилийн турш олборлолт нь өсөхгүй байсан компанийн үйл ажиллагаагаа сэргээж, хөрөнгө оруулалт татах гэсэн хүчин чармайлтанд саад учруулсан.
Нөхцөл байдал нь тохиромжтой болсон тохиолдолд Codelco компани үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж даваа гарагт мэдэгджээ. El Teniente уурхайн үйлдвэрчний эвлэл удахгүй ажилдаа аажмаар эргэж орох боломжийг олгох гэрээ байгуулна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: mining.com