Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Индонез АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал гаргалаа Индонез улс  АНУ-д нийлүүлж буй зарим ашигт малтмалыг чөлөөт худалдааны хэлэлцээрт хамруулахыг санал болгоно. Ингэснээр цахилгаан автомашины батарей нийлүүлэх сүлжээнд ажилладаг компаниуд АНУ-ын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэж даваа гарагт Дэд сайд мэдэгдэв.
Чулуун нүүрсний экспортын хэмжээ 13.8 сая тоннд хүрсэн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ 2022 онд манай улсын эдийн засаг 4.8 хувь өсөж, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн билээ. 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд эерэг гарчээ.
ОХУ Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүллээ МОСКВА, 4 дүгээр сарын 10 (Ройтерс) – Оросоос Европ руу нефтийн бүтээгдэхүүнд  тавьсан хориг арга хэмжээний улмаас Орос улс Бразил болон Латин Америкийн бусад орнууд руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлэх болсон хэмээн Refinitiv Eikon мэдээллээ.
Барилга, Дэд Бүтэц, Уул Уурхайн “Build Mongolia 2023” Үзэсгэлэн 04 Сарын 19-21-ны өдрүүдэд болно Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Степпе Арена мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 31%-иар өсчээ Ирэх 20 жилд ногоон эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэхэд 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Харин чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглах нь илүү их зардал гарах буюу 14 их наяд ам.доллар шаардагдана гэж Тесла танилцуулав.
БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.
Хятадад гангийн эрэлт суларч байна Хятадын гангийн эрэлт суларч,  төмрийн хүдрийн үнэ буурч байгаа талаар пүрэв гарагт мэдээллээ. Арматур, катанка төмөр зэрэг барилгын ган хийцийн  үйлдвэрлэл энэ сарын 6-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.04%-иар буурч, 4.23 сая тонн болжээ. Mysteel зөвлөх компанийн мэдээлснээр дээрх хоёр бүтээгдэхүүний эрэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7%-иар буурч 4.36 сая тоннд хүрсэн байна.
Хятад улс эрчим хүчний шинэ систем хөгжүүлэхийг хүсч байна Хятадын цахилгаан эрчим хүчний төлөвлөлт, инженерийн хүрээлэнгийн (CEPPEI) мэргэжилтэн Дай Жианфэн “Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 онд 760 ГВт-д хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн” гэжээ. “Эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагаа улам бүр чухал болж байна.
Байден цэвэр эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх 450 сая ам.доллар амлаж байна АНУ-ын засгийн газар одоо ашиглаж буй болон ашиглахаа больсон уурхайн талбайд хэрэгжүүлэх цэвэр эрчим хүчний төслүүдэд зориулж 450 сая долларын санхүүжилт бэлэн байгааг мягмар гарагт зарлалаа.
“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын 32 охин компанийн долоог нь татан буулгана.
Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК  ирэх гурван улиралд 30 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу нар өнөөдөр /2023.04.05/ мэдээлэл хийлээ. Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанид 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоож, Ж.Ганбат бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.
Азийн хөгжлийн банк: Эдийн засгийн өсөлтийн түвшинг хадгалах шаардлагатай Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн энэ оны анхны тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.4 хувьд хүрч, ирэх жил хурдсах хүлээлттэй байна хэмээн онцолсон юм.
Малави улс эдийн засгийнхаа 10 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Малави улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Малави Улсын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй, газар тариалан бөгөөд ДНБ-ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг байна.  Үлдсэн 10 хувийг аж үйлдвэрийн салбар түүний дотор уул уурхайн салбар бүрдүүлдэг аж.
Т.БАТТУЛГА: Барилга, дэд бүтцийн салбарт өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд өчигдөр хөрс суурийг бэлтгэсэн байх ёстой “Build Mongolia 2023” үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин хэмээн тус үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ талаар үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК нь жилдээ 200 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаныхан тус байгууллагад ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ.
АНУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 2027 онд мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ АНУ-д өнгөрсөн жил нүүрснээс илүү сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэжээ. “Статиста” компанийн мэдээлснээр, 2022 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 900 гаруй тераватт-цаг цахилгаан үйлдвэрлэсэн бол нүүрсний станцууд 800 гаруй тераватт-цаг байжээ.
“Эрдэнэс монгол” ххк-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус  үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгаж, шинэчлэн зарлаж байна.
Монголд байгаа хамгийн том машин болох “Комацу-930” Оюу Толгой компанийн ил уурхайн Засварын хэлтэс 500-гаад ажилтантай, 24 цагийн турш ээлжлэн ажилладаг. Нэг ээлжиндээ 35 засварчин ажиллах ба тэд ил уурхайд ажиллаж буй хөдөлгөөнт техник, тоног төхөөрөмжүүд болох 130 орчим тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг солих ажлыг хуваарийн дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэн, уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн арын албаныхан.
Г.Батцэнгэл: Хуульд оруулсан хатуу зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжих зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдлийн талаар ярилцсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
57 58 59 60 61 62 63