Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Rio Tinto групп Квебекээс анх удаагаа галли олборложээ

 

Credits: Indium Corporation

Т.Бямбанаран

Rio Tinto групп (ASX: RIO) Канад улсын Квебек мужид боловсруулсан бокситоос анх удаагаа галли гарган авчээ. Ингэснээр тус компани “Indium Corporation” компанитай хамтран Хойд Америкт критикал минералын нийлүүлэлтийг хөгжүүлэх чухал алхам хийж чадсан юм.

Rio Tinto Квебек мужид байрлах хөнгөн цагааны исэл боловсруулах үйлдвэрт олборлосон материалаас галли гаргаж авсан байна. Анхны олборлолтыг Нью-Йоркийн Ром хотод орших “Indium Corporation”-ийн судалгаа, хөгжлийн төвд хийжээ.

Одоогийн байдлаар том хэмжээний туршилт хийх үе шат руу шилжиж байгаа бөгөөд хэрвээ энэ амжилттай байвал, Rio Tinto компани Квебект шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байна. Тус мужийн засгийн газар уг төслийг дэмжиж, 7 сая канад долларын (4.9 сая ам.доллар) хөрөнгө оруулах амлалт өгчээ. 

Туршилтын үйлдвэр жилд 3.5 тонн галли үйлдвэрлэх боломжтой гэж тус компаниас мэдэгдсэн.

Ирээдүйд илүү том үйлдвэр баригдвал 40 тонныг ч үйлдвэрлэх боломж бүрдэх аж. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 5%-10%-ийг эзлэх хэмжээ юм.

Галли нь ухаалаг гар утас, зөөврийн компьютер, цахилгаан машин зэрэг дэвшилтэт технологийн бүрдэл хэсэг болдог чухал түүхий эд. Гэхдээ дэлхий даяар жилд ердөө 600 тонн галлий үйлдвэрлэж байна.

Хятад улс галлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд өнгөрсөн онд АНУ руу хийх экспортоо хязгаарласан билээ.

Эх сурвалж: mining.com