Бодлого
Холболтгүй, терминалгүй хос цариг эдийн засагт хэзээ үр дүн авчрах вэ?
Одоогоос жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх тал дээр санал солилцохоор Монголд айлчилсан. Энэ үед “Боомтуудын холболтын ажил гацаанаас гарлаа” хэмээн ярьж, бичиж байсан.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 70 хувьтай байна
Сангийн сайд Б.Жавхлан Сэлэнгэ аймагт ажиллах үедээ Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй юм. Боомтыг өргөтгөн шинэчлэх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ын шинэчлэл
Компанийн үйл ажиллагаа эхлээд 15 жил өнгөрсөн боловч энэ хугацаанд есөн удаа удирдлагаа сольж, компанийн дүрэмдээ хоёр удаа шинэчлэл хийсэн байна. Гэхдээ...
ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦООГ ӨСГӨНӨ
ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлага, үе шатыг багасгаж, бодлогоор дэмжлэг үзүүлэн тэдгээрийн идэвх сонирхол, оролцоог нь өсгөх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг сайжруулах зорилгоор 2023-2024 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөрийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа.
Төрийн өмчит компаниудын захирлуудын урамшуулал ба авлигын эрсдэл
Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд Авлигатай тэмцэх газраас нэгэн зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийн утга нь, уул уурхайн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг тооцох, урамшуулал олгох аргачлалдаа валютын болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өөрчлөлтийг нэмж тооцдог болохыг анхааруулж. Зөвлөмжийн хувийг УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-д мөн хүргүүлжээ.
П.Сайнзориг: Жижиг “Тавантолгой” ХК экспортлох нүүрсээ ангилан овоолго хийж байна
Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг /2023.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр Засгийн газрын шийдвэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаанд удирдлага, менежментийн ямар шийдвэрүүд гарсан болон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг тодруулсан юм.
Ж.Ганбаатар: Уул уурхайн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулах шаардлага бий
Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, УУХҮЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.
Нэгдүгээрт, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Нүүрсийг гурван стандартаар гаргаж, тэндээс АМНАТ-ыг нэлээд өндөр үнээр тооцдог байсан бол нүүрсний стандартыг нэмэгдүүлсэн. Одоо экспортолж байгаа нүүрсний 99 хувь нь коксжих нүүрс. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал тулгардаг.
Хуурай замын боомт байгуулахад НҮБ-ын дэмжлэг хүслээ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Боомтын сайдыг угтах хүлээлтүүд
Монгол Улсын боомтууд сайдтай боллоо. Өөрийн гэсэн яамгүй, байргүй, тэр бүү хэл төсөв ч үгүй энэ сайд хэр бүтээмжтэй ажилласнаас МАН-ыг УИХ-ын дараагийн сонгуульд унах, тэнцэх эсэхийг шүүх гол шалгуур болох болно.
Үлдсэн хугацаанд хэдэн ч төмөр зам ашиглалтад оруулж, хэдэн зуун их наядын хулгай илрүүлээд ч инфляц буурч, төгрөгийн ханш тогтворжоогүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн дүн авах нь юу л бол. Ямар ч том бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ зарлах бүрийд өөрийг нь огцруулж мэдэх тэмцэгчид үүдэн дээр нь тулж ирээд байгаа нь ердөө л хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж, олдоц нь алт, нүүрс ухахаас ч хэцүү болж, эдийн засгийн хүндрэлийг өрх гэрүүд санхүү дээрээ шууд мэдэрч байгаатай холбоотой.
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд Монгол Улсын эдийн засаг сэргэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажилласан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар МҮОНРТ-ээр өчигдөр орой 21.30 цагт /2023.02.19/ дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
Манай улс эхний ээлжинд нүүрснийхээ 25-30 хувийг хилийн үнээр худалдана
2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олжээ. “Манай улс ковидын үеийн дэглэмийг нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлов.