Геологи, хайгуул
Ашигт малтмалын ордын 2,598 лиценз эзэмшигчид
Өнөөдөр ЦХХХЯ-аас ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл/лиценз/ эзэмшигчдийг төрийн болон хувийн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг гэж үл харгалзан мэдээллийг танилцууллаа.
Геологийн салбарын улсын зөвлөгөөн зохион байгуулна
Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан.
Хайгуулын хувь заяаг малчид биш хууль шийддэг
Малчин та геологи, уул уурхайн салбарыг дэмжихгүй байж болно, үүнийг бид хүндэтгэнэ. Тийм бол та төрөөс олгож буй халамжийг авахаа больё гэж хэлдэг ёс зүйтэй байх хэрэгтэй” хэмээн геологич Ч.Энх-Амгалан “Mining week”-ийн индэрээс хэлж орхив. Түүний эшлэлийг олон нийтийн сүлжээнд геологичид идэвхтэй хуваалцсаныг харвал орон нутаг хийгээд чулуулгийн шинжээчид хоорондын үл ойлголцол туйлдаа хүрчихсэн гэмээр.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
“Монголын Геологи, Хайгуул 2022 (Mongolian Mineral Exploration Roundup 2022) чуулга, уулзалт 2022 оны тавдугаар сарын 4-5-нд “Корпорэйт конвеншн төв”-д зохион байгуулагдах гэж байна. Уг хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүл "Монголын геологи, хайгуул 2022" хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа чуулга, уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн сургалт боллоо
Манай улс энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, энэ хүрээнд бүх үйл явцыг цахимжуулахаар болоод байгаа юм. Ийнхүү салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн танхимын сургалтыг (2022.04.15) зохион байгууллаа. Эхний удаад сургалтыг танхимаар явуулсан бол цаашид Үндэсний геологийн алба сургалтыг цахимаар аж ахуйн нэгжүүдийн дунд явуулах бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалт явуулах талбайг нэгдсэн байдлаар зарлах юм байна.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.
Талууд хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. Үүнд хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх, байгалийн хий дамжуулах хоолойн төслийг үргэлжлүүлэн дэмжих, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болон бусад чухал асуудлыг тусгасан байна.
Геологийн онол-практикийн цахим хурал эхэллээ
Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын Геологийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан онол-практикийн бага хурал өнөөдөр эхэллээ. Цахимаар зохион байгуулагдаж буй тус хурлыг Үндэсний Геологийн Албаны (ҮГА) дарга О.Чулуун, Монголын Геологийн Холбооны нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй нар үг хэлж, УУХҮЯ-ийн сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүлэв.
2020 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурна
Дэлхийн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын 2020 оны судалгааны тайлангаа “S&P Global Market Intelligence” танилцууллаа. Судалгаанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 2500 компанийг хамруулсан байна. Тус тайлангийн дагуу, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосны улмаас энэ онд геологи, хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурах тухай өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст геологи хайгуулын салбар сэргэх хандлагатай байсан ч 2020 онд дэлхий дахинд шинэ коронавирус дэгдсэнээр энэ жилийн хоёрдугаар хагаст геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурав. Урьдчилсан судалгаагаар, дэлхийн хэмжээнд өнгөт металын хайгуулын нийт хөрөнгө оруулалт 2019 онд 9.8 тэрбум доллар байсан бол энэ жил 8.7 тэрбум доллар болж буурахаар байна.
“Өрөмдлөг-2018”: Шинэ технологиудыг танилцуулав
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал ирэх жил тохиох ШУТИС-ийн 60, геологийн салбар үүсч хөгжсөний 80, энэ онд зохион байгуулагдсан усны аж ахуйн 80 болон өрөмдлөгийн “Эрдэнэдрийлинг” компанийн 15 жилийн ойн хүрээнд боллоо.
“Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.
Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-аас 9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт зохион байгуулна.
“Монголын геологи, хайгуул” чуулганыг “Корпорейт”-д зохион байгуулна
“Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг геологи, уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт гуравдугаар сарын 24-25-нд Корпорейт Конвеншн төвд болох аж.
Геологичид ОХУ-д мэргэжил дээшлүүлнэ
Монгол улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 76 жил, дотооддоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн хүрээнд тус салбарт хэд хэдэн томоохон үйл явдал боллоо.
446 өргөдлийг аймгийн Засаг дарга нарт илгээжээ
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн олгож эхэлснээс хойш нийт 1,703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газар бүртгүүлжээ.