Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно

“Монголын Геологи, Хайгуул 2022 (Mongolian Mineral Exploration Roundup 2022) чуулга, уулзалт 2022 оны тавдугаар сарын 4-5-нд “Корпорэйт конвеншн төв”-д зохион байгуулагдах гэж байна. Уг хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүл "Монголын геологи, хайгуул 2022" хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа чуулга, уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн хөгжлийн эх ундарга болсон геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх шийдэлд хүрсэн билээ.  Сүүлийн арваад жилд геологи хайгуулын судалгаа орхигдсон гэхэд болно. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм.

Ж. Мөнхцэцэг