Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бусад...
BHP зэс, алт, ураны ордод 555 сая долларын хөрөнгө оруулна BHP компани Өмнөд Австрали мужийн “Olympic Dam” хэмээх зэс, алт, ураны ордод 555 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь 2028 онд хийгдэхээр төлөвлөгдсөн олон тэрбум долларын өргөтгөлийн өмнөх шатны төслүүдийн нэг нь юм.
Монгол Улсын экспортын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 27.3%-ийг бүрдүүлжээ.
МАК компани "Амарбуянт" хийдийн "Сахиусын дуган"-ыг сэргээн засварлаж хүлээлгэн өглөө МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших 330 гаруй жилийн түүхтэй "Амарбуянт" хийдийн "Сахиусын дуган"-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлаж, хүлээлгэн өглөө.
БИДНИЙ ТӨСӨӨЛЛӨӨС ДАВСАН УХААЛАГ ТЕХНОЛОГИУД БА УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ШИНЭ ХУВЬСАЛ Хамгийн эрсдэл өндөртэй салбаруудын нэгд уул уурхай зүй ёсоор тооцогддог. Уурхайчдын өдөр тутмын аюулгүй байдал хамгийн том сорилт болж байгаа нь бодит үнэн. Тэгвэл өнөөгийн уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ухаалаг шийдлээр хэрхэн шийдэж байна вэ?
Хятад улс наймдугаар сард түүхий эдийн импортоо нэмэгдүүллээ Зуны амралт дууссаны дараа аж үйлдвэрийн идэвхжил нэмэгдсэнтэй холбогдуулан Хятад улс наймдугаар сард гол түүхий эдийн импортоо нэмэгдүүлж, түүхий нефтээ үргэлжлүүлэн нөөцөллөө.
Монгол Улсын нийт экспортын 55.1 хувийг нүүрс дангаараа эзэлж байна Монгол Улсын гадаад худалдааг харвал экспортын бүтцэд эрдэс баялаг, импортын бүтцэд түлш, автомашин, тоног төхөөрөмж давамгайлж байна.
ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВЛАА Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа.
Уул уурхай Монголын төсөв ба экспортын гол багана хэвээр Монгол Улсын хувьд уул уурхайн салбар улсын төсөв болон экспортын орлогод эзлэх байр суурь нь улам батжиж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн тайланд дурдсанаар 2024 онд ашигт малтмалын нөөцийн салбар улсын төсвийн нийт орлогын 33 хувийг бүрдүүлжээ.
МИАТ ТӨХК Сингапур чиглэлд ирэх арваннэгдүгээр сараас шууд нислэг үйлдэнэ 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапураас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу  шинэ шууд нислэг үйлдэхээр болжээ.
Монгол Улсын банкны салбарын цэвэр гадаад хөрөнгө 6 дугаар сард 60.2%-иар буурчээ Монгол Улсын банкны салбарын цэвэр гадаад хөрөнгө 2025 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60.2%-иар буурч, 3.9 их наяд төгрөг буюу ойролцоогоор 1.08 тэрбум ам.доллар болсон талаар Монгол Улсын Засгийн газраас Лхагва гарагт /2025.07.23/ нийтэлжээ.
Рио Тинтогийн гүйцэтгэх захирлын томилгоо 7 дугаар сарын сүүлээр зарлагдах магадлалтай Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал энэ сард ч томилогдох магадлалтай байгаа талаар тус компанийн дотоод эх сурвалж нэрээ нууцлан мэдээлсэн байна. Дараагийн гүйцэтгэх захирал томоохон нэгдэл, худалдан авалтын хэлэлцээрүүдэд нээлттэй хандах, бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг танах бодлого баримтлах шаардлагатай гэж тэрээр мөн хэлжээ.
МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРЛОО Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран 24 дэх жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулан алдаршууллаа.
Монгол Улсын Зээлийн эрсдэлийн ангиллыг ЭЗХАХБ-аас нэг шат ахиуллаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжрууллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлнэ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран “Тогтвортой нөлөөллийн төлөөх түншлэл” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн өмчит уул уурхайн тэргүүлэх компаниудын удирдлага оролцсон бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д нийцсэн олон улсын туршлагыг төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа ТХЗ-ын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн аж.
Усны дээд хэмжээний чуулга уулзалт Парис хотноо зохион байгуулагдаж байна Усны дээд хэмжээний чуулга уулзалт Парис хотноо энэ сарын 11-13 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалтыг ЮНЕСКО Олон улсын Ус судлалын хөтөлбөрийн 50 жилийн ой болон Усны шинжлэх ухааны 60 жилийн ойтой хамтатган зохион байгуулж байгаа юм.
Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Монгол Улс хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь Монгол Улсад тогтвортой санхүүгийн тогтолцоог улам сайжруулах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэлээ.
Төв Азийн орнууд усны нөөцөө хамтран ашиглаж байна Төв Азийн орнууд усны нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна. Казахстан, Тажикстан, Узбекистаны албаны хүмүүс зуны тариалангийн улиралд Бахри Точик усан сангаас ус хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа.
МОНГОЛ УЛСАД КАРБОН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах зорилгоор Монгол Улс болон БНСУ өнөөдөр /2025.05.28/ Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээн дэх Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлыг хийж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан томоохон үйл явдал боллоо.
Рио Тинто шинэ гүйцэтгэх захирал томилно Рио Тинто компани урт хугацааны хөгжлийн зорилтод анхаарахын хэрээр уул уурхайн салбарын гүнзгий мэдлэгтэй шинэ гүйцэтгэх захирал хайх болжээ. Якоб Стаушолм 2021 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон ба энэ оны сүүлээр албан тушаалаасаа огцрох тухай Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хэлсэн юм.
"Bastion Mining" компани "Xanadu Mines"-ийг 160 сая австрали доллароор худалдан авна Өмнөговь аймгийн нутагт орших "Хармагтай" зэс-алтны ордыг эзэмшдэг "Xanadu Mines" компанийг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Bastion Mining" компани худалдан авахаар болжээ.
1 2 3