Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нефть, занар
Монгол Улс 62.514 тонн шатахууны нөөцтэй байна Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан  мэдээллээр Монгол Улс энэ сарын 8-ны байдлаар 62.514 тонн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, баруун бүс 12.553 тонн, хангайн бүс 5.435 тонн, төвийн бүс 34.975 тонн, зүүн бүс 9.551 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.
Казахстан улс Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ Казахстан Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийж байна. Энэхүү экспорт нь Туркменистан, Оростой өрсөлдөх хэмжээнд хүргэнэ гэж Bloomberg мэдээллээ. Казахстаны байгалийн хийн үндэсний оператор QazaqGaz-ын гүйцэтгэх захирал Санжар Жаркешов “Хятад улсын эдийн засаг удааширч байна гэсэн мэдээлэл гарч байгаа ч байгалийн хийн эрэлт өссөөр байна. Бид Хятад болон магадгүй Узбекистан зэрэг бусад улс руу экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцох байх" гэж Bloomberg агентлагт ярьжээ. 
АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч боллоо АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч болж дэлхийн шатахууны нийт экспортын 16 гаруй хувийг эзэллээ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас (EIA) мягмар гарагт мэдэгдлээ.
Дэлхийн хамгийн том газрын тосны байгууламж ашиглалтад орлоо Нарны хавтан, цахилгаан машин, салхин турбины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад улс Саудын Арабын Маржан ордод ашиглах дэлхийн хамгийн том газрын тосны байгууламжийг ашиглалтад орууллаа.
Шинэ технологийн ачаар АНУ-д шатдаг занарын олборлолт эрчимжиж байна АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэгчид 2024 оны олборлолтын таамаглалаа өсгөх хандлагатай болж байна. Учир нь занар үйлдвэрлэгчид технологи сайжирсаны үр дүнд арай бага зардлаар илүү их хэмжээний газрын тос олборлох боломжтой боллоо. Харин энэ нь зах зээлд газрын тосны нийлүүлэлт хэтэрч, үнэ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Энэтхэгийн Газрын тосны яам газрын тосны гэнэтийн ашгийн татварыг тэглэхийг хүсэж байна Энэтхэгийн Газрын тосны яам түүхий нефтийн үнэ унасны улмаас газрын тосны бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварыг тэглэх асуудлыг авч үзэхийг тус улсын Сангийн яамнаас хүссэн гэж Энэтхэгийн ET Now суваг даваа гарагт мэдээлэв.
Орос улс Хятад, Энэтхэг рүү экспортлох түүхий нефтээ 17%-иар буурууллаа ОХУ-ын далайн нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ 7 дугаар сарын 14-ний байдлаар өдөрт 3.11 сая баррель болж, өнгөрсөн 4 дүгээр сард дээд цэгтээ хүрсэн үеэс бараг 600,000 баррелиар буурчээ. Тус улсын далайн түүхий нефтийн тээвэрлэлт 1 дүгээр сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд 8 дугаар сарын эцэс хүртэл ийм хэвээр байх магадлалтай ажээ.
Шатахууны хомсдол үүсвэл ОХУ 8 дугаар сараас бензиний экспортод хориг тавьж магадгүй Дотоодод шатахууны хомсдол үүсвэл Орос улс 8 дугаар сараас бензиний экспортод дахин хориг тавих шийдвэр гаргаж магадгүй гэж Шадар сайд Александр Новак даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Хятад улс дотооддоо газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьж байна Хятадын засгийн газар энэ долоо хоногт уламжлалт болон уламжлалт бус газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чухал алхам хийлээ. Төрийн өмчит томоохон компаниудыг нэгтгэсэн шинэ толгой компани байгуулагдаж, газрын тос, байгалийн хий, занарын хайгуул хийнэ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэлээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв.
Д.Даваабаяр:  Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцөө тогтоох шаардлагатай АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай шатахууны нөөц болон нийлүүлэлтийн өнөөгийн байдлын талаар MMJ-ийн сэтгүүлч А.Халиун ярилцлаа. 
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 23 хоногийн нөөцтэй АИ-92 автобензин 28,168 тонн, АИ-95 автобензин 5,467 тонн, Дизель түлш 42,699 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 14 хоног, АИ-92 автобензин 23 хоног нөөцтэй.
Шатахуун тээвэрлэсэн 511 вагон хил дээр зогсож байна ОХУ манай улсад 9, 10 дугаар сард нийлүүлэх шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг 10 дугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар өртөөгөөр сүүлийн 3 хоногт шатахуун  ачсан 213 вагон ирж ирсэн байна
БАЙГАЛИЙН ХИЙ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЭЛНЭ Австралийн Перт хотод төвтэй TMK Energy компани /“Тэлмэн ресурс” ХХК нэрээр Монголд үйл ажиллагаа явуулдаг/ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байгалийн хийн
Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.
Оросын дизель түлшний экспорт энэ  сард зогсох төлөвтэй байна ОХУ-ын экспортын хориг 10 дугаар сард бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь дэлхийн дизель түлшний зах зээлд улам сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнийг өвлөөс өмнө дахин өсгөж болзошгүй юм. Одоогийн байдлаар түүхий нефтийн үнэ өсч, Брент маркийн нефть 95 ам.доллар давсан байгаа.
JPMorgan газрын тосны ханш 150 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна JPMorgan банкны Европ, Ойрхи Дорнод, Африкийн эрчим хүчний судалгаа хариуцсан дарга Кристиан Малек Brent маркийн нефтийн үнэ 2026 он гэхэд 150 ам. долларт хүрнэ гэж анхааруулсан тухай шинэ судалгааны тайланд дурджээ.
METHANE GAS MAY BECOME A MISSED OPPORTUNITY FOR MONGOLIANS Industry experts note that the demand for methane gas in the global market is growing significantly at a time when the consumption of rare earth elements is sharply increasing. However, the question of whether Mongolians can become leaders in this area depends on several factors
МЕТАН ХИЙ МОНГОЛЧУУДЫН АЛДАГДСАН БОЛОМЖ БОЛЧИХ ВИЙ Дэлхийн зах зээлд өнгөт метал болон газрын ховор элементийн хэрэглээ эрс нэмэгдэж буй энэ цаг үед метан хийн эрэлт ч мэдэгдэхүйц өсөж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна
Газрын тос дамжуулах хоолойн ажлын зургийг Канадын “WorleyParsons” компани хийж байна УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо  /2023.06.07/ хуралдаж,  УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар тавьсан асуултын хариуг сонслоо. 
1 2 3 4