Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг 2033 он гэхэд таван цөмийн реактор ашиглалтад оруулахыг зорьж байна

Ч.Сансар

Энэтхэг улс жижиг цөмийн реакторуудыг байгуулах төслөө эрчимжүүлж, чулуужсан түлшнээс хараат байдлаа бууруулахын тулд 2033 он гэхэд дор хаяж таван реакторыг барьж байгуулна гэж Лхагва гарагт мэдэгдлээ.

Бхабхагийн Цөмийн судалгааны төв 220 МВт хүчин чадалтай жижиг модульчлагдсан "Bharat" реактор, 55 МВт реактор, мөн устөрөгч үйлдвэрлэх зориулалттай өндөр температурт хийн хөргөлттэй реакторыг бүтээж байна. 

Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний комисс Махараштра мужийн Тарапур хотод 220 болон 55 МВт-ын хүчин чадалтай реакторуудыг барих шийдвэр гаргасан гэж Цөмийн эрчим хүчний сайд Житендра Сингх Энэтхэгийн парламентад өгсөн бичгэнд дурджээ.

Энэтхэг улс цэвэр эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэхээр зорьж буй бөгөөд өнгөрсөн жил цөмийн эрчим хүчний салбараа дотоод, гадаадын компаниудад нээсэн. Тус улс цөмийн цахилгаан станцуудынхаа нийт суурилагдсан хүчин чадлыг одоогийн 8.8 ГВт-аас 2047 он гэхэд 100 ГВт  хүргэхээр зорьж байна.

Энэтхэг улс 2031–2032 он гэхэд цөмийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлыг 22 ГВт орчимд хүргэхээр төлөвлөж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд жижиг реакторууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж сайд мэдэгджээ. 

АНУ, ОХУ, БНСУ зэрэг хэд хэдэн улс жижиг модульчлагдсан реакторыг бүтээж байгаа. Эдгээр реакторууд нь эдийн засгийг цэвэр эрчим хүчээр хангах бодитой шийдэл гэж үздэг.

Adani Group, Tata Power, Reliance Industries зэрэг хэд хэдэн томоохон бизнесүүд цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар судалж байна.

Эх сурвалж: Ройтерс