Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Төмөр зам
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлнэ “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той өнөөдөр /2023.02.17/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, “Баошен төмөр зам” ХХК-ийн хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилготой санамж бичгийн төслийг хэлэлцэн, тохиролцсоноор 2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын экспортын нүүрс тээвэрлэлт эхэллээ Тавантолгой-Цагаанцав чиглэлийн буюу Тавантолгойгоос Ханги хүртэлх 540 км төмөр замаар 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ руу нүүрсний туршилтын тээврийг амжилттай хийжээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг “Монголиан транс лайн” ХХК найман сарын хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намар багтааж бүрэн ашиглалтад оруулна. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно. Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрсний экспортын 120 машин өдөрт нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.
Баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэв Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.16) 1255 км үргэлжлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км бүхий төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо Зүүнбаян-Ханги чиглэлийн 226км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги - Мандал боомттой холбогдоно. Тус төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс Хятадын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 3200 тонн зэсийн баяжмал тээвэрлэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Оюутолгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.
“Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын концессын гэрээг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.09) “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгохоор шийдвэрлэлээ. Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
УБТЗ: Төмөр замын тээврийн хориг бүрэн цуцлагдаагүй Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ Засгийн газрын хуралдаанаар (2022.02.23) Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл багтсан байгаа юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг тэнцүү нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (11.03)  өргөн барьсан юм.  Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. 
Тавантолгойн төмөр замын хилийн огтлолцлын цэгийг тохиролцжээ Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг тохиролцох ажлыг эцэслэн шийдсэнийг (2021.10.13) мэдэгдлээ. Хоёр улсын төмөр замыг уулзуулах хилийн солбицлын эцсийн цэгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж баталгаажуулсан байна. Энэ тухай Сангийн сайд Б. Жавхлан уг чиглэлийн төмөр замын хилийн солбицлын асуудлыг олон жилийн өмнө ярилцаж тохиролцсоны дагуу шийдсэн болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл Хятадын талаас оруулж ирэх нарийн царигтай төмөр замыг манай нутаг дахь өргөн цариг бүхий төмөр замтай уулзуулж, Монголын талдаа ачиж буулгах терминалыг байгуулна.
Төмөр замын бодлогод шинээр хоёр чиглэлийг нэмж тусгав Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д хоёр чиглэлийг нэмж тусгасан өөрчлөлт оруулаад байна.
“Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар болов Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар боллоо.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын шавыг тавилаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов “Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.
Хятад төмөр замын салбартаа 2016 онд 91.2 тэрбум ам.доллар зарцуулна Хятадын төрийн өмчит “China railway” корпораци 2016 оныг дуустал дотоодын төмөр замын бүтээн байгуулалтдаа 345.5 тэрбум юань буюу 51.71 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тухайгаа корпорацийн тайланд дурджээ.
АДБХОБ: Шинэ төмөр замын төсөлд хамтрах боломжтой Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
1 2